Эрх зүйн ерөнхий онол

JRIS100 / Бакалавр

Багц цаг: 3

Бизнесийн сургууль

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Тус хичээлээр оюутан эрх зүйн ойлголт түүний хөгжлийн нийтлэг зүй тогтлыг танин мэдсэнээр орчин үеийн шинжлэх ухааны ололт, үндсэн үзэл баримтлал, зарчимд суралцах,эрх зүйт ёс, ардчилал, иргэний эрхийн үүднээс хуульд хандах арга зүйн чадвар эзэмшиж,хуулийг ойлгох, хэрэглэх, тайлбарлахдаа Үндсэн хуульт ёс, хүний эрх болон эрх зүйн онолын үүднээс үнэлгээ, дүгнэлт өгөх дадал, хандлагыг өөртөө төлөвшүүлэх зорилготой.

Товч агуулга

Тус хичээлээр эрх зүйн мөн чанар, шинж, уламжлалт болон уламжлалт бус эрх зүйн тухай ойлголт, хөгжлийн ерөнхий зүй тогтол, Үндсэн хуульт ардчиллын үе дэх хуулийн онол, арга зүй, зарчим, эх сурвалж, үндэсний эрх зүйн бүтэц, тогтолцоо, хууль зүйн техник, бүтэц, соёл зэргийг судална.