Эртний уур амьсгал судлал

GPAL203 / Бакалавр

Багц цаг: 2

Геологи, геофизикийн тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Уур амьсгал нь газарзүйн орчны чухал үзүүлэлт бөгөөд бүх амьд биетийн оршин тогтноход чухал үүрэгтэй. Ийм учраас геологийн өнгөрсөн цаг хугацаанд үүссэн тунамал хурдсанд агуулагдсан амьтан ургамлууд нь тухайн хурдас хуримтлагдах цаг үеийн уур амьсгалын нөлөөг агуулсан байдаг. Уг хичээлийн зорилго нь дэлхийн уур амьсгалын түүхийг тогтоож, эртний уур амьсгалыг палеонтологи, геохимийн аргаар тогтооход оршино

Товч агуулга

Дэлхийн цаг уурm нөлөөлөх үндсэн хүчин зүйлүүд, судалгааны түүх, Дэлхийн цаг агаар нэг талаас Сансрын гарал үүсэл бүхий, нөгөө талаас Дэлхийн дотоод гэсэн 2 үндсэн хүчин зүйлээс шалтгаалан өөрчлөгдөж байдаг. Эртний цаг агаарын судалгаа нь онолын болон практикийн чухал ач холбогдолтой. Эртний цаг агаарын сэргээн босголт нь биогеографийн бүсчлэлийг нарийн тогтоох ба эртний амьтан ургамлын экологийн нөхцлийг судлахад, зарим тохиолдолд геотектоникийн таамаглалыг хянахад, мөн ашигт малтмалын орд газрыг нээх, үнэлэхэд тусалдаг. Эртний цаг агаарын бараг бүх аргууд нь янз бүрийн цаг уурын шинж чанарын судалгаан дээр (литологийн, палеонтологийн г.м.) тулгуурлагддаг. XX зууны дунд үеэс янз бүрийн геохимийн болон геофизикийн аргууд өргөн тархаж эхэлсэн. Эртний цаг уурын үзүүлэлтүүд: Эртний цаг агаарын геологийн үзүүлэлтүүдээс хамгийн гол 3 групп нь: литолог, палеоботаник, палеозоологи юм. Эртний цаг уурын эволюци: Нарны цацрагийн энергийн өөрчлөлт ба Сансрын цацраг Дэлхийн тойрог зам ба Тэнхлэгийн тойрог зам дээрх налуу. Евроазийн эртний цаг агаарын түүх. Галт уулын өндөр идэвхжилийг их сүйрэлтэй цаг хугацааны хувьд холбох бололцоо. Магматизмын ба галт уулын гэсэн хоёр салшгүй үйл ажиллагааны талаар. Дэлхийн орчим орж ирэх сүүлт однууд, Дэлхийд аюул учруулж болзошгүй эрчимт биетүүт.