Макро экономиксийн шинжилгээ

ECON303 / Бакалавр

Багц цаг: 3

Худалдаа үйлдвэрлэлийн сургууль

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Энэ хичээлээр оюутнуудыг орчин үеийн макро эдийн засгийн онолын үндсэн загваруудтай танилцуулж, онолын загварын тавил, тэдгээрийг шийдэх арга аргачлалтай танилцаж, эмпирик судалгаа болон онолын уялдаа холбоог ойлгуулахад оршино..

Товч агуулга

Тус хичээлээр макро эдийн засгийн онолын үндсэн загваруудыг судална. Хичээлийн эхний хэсэгт, энгийн динамик загварууд (Солоу болон үе давхцах залгамж холбооны загвар)-ыг судална. Эдгээр загваруудын тусламжтайгаар зарим улс орон яагаад бусад улс орнуудтай харьцуулахад илүү баян байдаг, энэ хурдацтай өсөлтийн цаана ямар шалтгаан байгааг тайлбарладаг. Дараагийн сэдвээр рациональ хүлээлт болон түүний макро эдийн засаг дахь хэрэглээг танилцуулна. Хаалттай, жижиг эдийн засгийн загварыг ашиглан макро эдийн засгийн бодлогын үр нөлөөнд хүлээлтийн гүйцэтгэх үүргийг тайлбарлана. Хичээлийн сүүлийн хэсэгт хэрэглээний онол (байнгын орлогын онолын таамаглал), хөрөнгө оруулалт (Тobin q онол) болон эдийн засгийн мөчлөгийн онол (Бодит болон Шинэ Кейнсийн мөчлөгийн онол)-ыг судална.