Улс төрийн бодлогын философи

POLI328 / Бакалавр

Багц цаг: 2

Улс төр судлалын тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Улс төр судлалын салбараар мэргэшиж буй оюутнуудад сурч мэдсэнээ онолын төвшинд задлан шинжилж, нэгтгэн дүгнэх чадварыг эзэмшүүлнэ. Дээрхи зорилгын хүрээнд дараахи зорилтуудыг хэрэгжүүлнэ. Үүнд: 1-рт Улс төрийн философийн судлах зүйл, үүрэг, ач холбогдол, түүхэн тоймтой танилцуулах, 2-рт Улс төрийн онтологи, хронополитик, геополитик, праксеологи, эпистемологи, аксеологийн асуудлуудыг үзэж судлах, 3-рт Төрийн тухай утилитар онол, Нийгмийн гэрээний онол, Шудрага ёсны зарчим зүй ёсны тухай Раулс, Нозик нарын дэвшүүлсэн онол, Эрх чөлөөний тухай Миллийн үзэл зэргийг судлах. 4-рт “Улс төр ба эдийн засаг”, “Улс төр ба дайн”, “Улс төр ба үндэстэн, үндэсний үзэл” зэрэг асуудлуудыг авч үзэх, 5-рт Улс төрийн голлох үзэл суртлуудыг үзэж судлах зорилтуудыг тус тус хэрэгжүүлнэ.

Товч агуулга

Лекцийн хүрээнд: улс төрийн философи, түүний судлах зүйл, гүйцэтгэх үүрэг, ач холбогдол, түүхэн тоймтой танилцаж улмаар улс төрийн онтологи /улс төрийн засаглалын ахуй/, улс төрийн цаг хугацаа /хронополитик/, улс төрийн орон зай /геополитик/, улс төрийн антропологи, түүний зарчмууд, улс төрийн праксеологи /улс төрийн үйл байдлын онол/, улс төрийн эпистемологи /УТШУ дахь тайлбарлал хийгээд ойлгох байдал/, улс төрийн аксеологийн асуудлуудыг авч үзнэ. Мөн төрийн тухай утилитар онол, нийгмийн гэрээний онол, шудрага ёсны зарчим /зүй ёсны тухай Раулс, Нозик нарын дэвшүүлсэн онол/, “хэн захирах ёстой вэ”, “эрх чөлөө” /эрх чөлөөний тухай Миллийн үзэл г.м./, “нийгэм дэхь баялагийг хэрхэн хуваах вэ?”, “улс төр ба төр”, “улс төр ба зан суртахуун”, “улс төр ба үзэл суртал”, /коммунитаризм, либертинизм, индивидуализм, феминизм г.м./, “улс төр ба эдийн засаг”, “улс төр ба дайн”, “улс төр ба үндэстэн, үндэсний үзэл”, “дэлхийн улс төрийн бодлого, геополитик зэрэг асуудлуудыг үзэж судлана. Энэхүү хичээлээр улс төрийн философийн судлах зүйл, эх зохиолууд дээр ажиллах ба улс төрийн шинжлэх ухааны тулгамдсан асуудлуудаар онолын семинар, мэтгэлцээн, бүтээлч ярилцлага явуулна.