Хүн амын өсөлт, хэтийн тооцоо

ECON325 / Бакалавр

Багц цаг: 3

Эдийн засгийн тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Хүн амын өсөлт, бүтцийн шинжилгээ, хүн амын тоо мэдээллийн эх үүсвэр, мэдээллийн чанарын үнэлгээ, хүн амын хэтийн тооцоо, хэтийн төлөв байдлыг тодорхойлох онол арга зүйд суралцуулна.

Товч агуулга

Энэхүү хичээл нь хоёр үндсэн хэсэгтэй. Үүнд: Хүн амын өсөлт, бүтэц: Хүн амын өсөлтийн тухай ойлголт, хүн амын өсөлтийн бүрэлдэхүүн хэсгүүд, өсөлтийн хандлагууд, хүн амын бүтцийн шинжилгээ, хүн амын тоо мэдээллийн эх үүсвэр, мэдээллийн чанарын үнэлгээний аргууд, хүн амын өсөлтийн үндсэн бүрэлдэхүүн хэсэг болох төрөлт, нас баралт, шилжих хөдөлгөөний өсөлт, өөрчлөлтийг тооцох үндсэн арга техникүүд. Хүн амын хэтийн тооцоо: Хэтийн тооцооны зорилго, ач холбогдол, үндэсний болон бүс нутгийн хүн амын хэтийн тооцооны аргууд (математик, бүрэлдэхүүний, харьцааны гэх мэт), хэт бага хүн ам бүхий газар нутгийн хэтийн тооцоо хийх аргачлал, хэтийн тооцооны багц програм хангамжууд (PEOPLE, PAS, EXCEL, MODULE, MORTPAK, PROJCT, SPECTRUM гэх мэт), хэтийн тооцооны хэрэглээ (нийгэм, эдийн засгийн салбарын хэтийн төлвийг тодорхойлоход хэрэглэх гэх мэт)