Ногоон эдийн засгийн бодлого

ECON323 / Бакалавр

Багц цаг: 3

Эдийн засгийн тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Тус хичээлийн зорилго нь эдийн засгийн чиглэлээр суралцаж байгаа оюутнуудад байгаль орчинд ээлтэй эдийн засгийг хөгжүүлэх, ногоон эдийн засгийн асуудлыг эдийн засгийн салбаруудад уялдуулах, ногоон сангийн бодлогыг хэрэгжүүлэх, макро эдийн засгийн тооцоололд ногоон эдийн засгийн асуудлыг тусгах мэдлэг, чадвар, дадлыг олгох явдал юм.

Товч агуулга

Тус хичээл нь 16 лекц болон семинарын цагт хуваагдах бөгөөд 10 багц сэдвийн хүрээнд заагдана. Үүнд: 1) Ногоон эдийн засаг ба загварчлал хичээлийн судлах зүйл, 2) Ногоон ДНБ, 3) Экологийн ул мөр ба түүнийг тооцох нь, 4) Хөгжлийн бодлого төлөвлөлт, хяналт-шинжилгээ, үнэлгээ, 5) Ногоон эдийн засгийн бодлогууд -1,2, 6) Ногоон сангийн бодлого 1,2, 7) Ногоон эдийн засаг ба эдийн засгийн салбарууд -1,2, 8) Систем динамикын хандлага -1,2, 3, 9) T21 загвар-1,2, 10) Ерөнхий тэнцвэрийн загвар.