Монгол улсын тусгаар тогтнол ба их гүрнүүдийн бодлого

HIST380 / Бакалавр

Багц цаг: 3

Түүхийн тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

ХХ зууны Монголын түүхэнд нэгэн зангилаа асуудал байсан нь түүний тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг Их гүрнүүдийн зүгээс хэрхэн үзэж байсан явдал билээ. 1911 онд монголчууд өөрийн тусгаар байдлаа гагцхүү өөрсдийн баатарлаг тэмцлээр олж авсан агаад харин тус улсыг олон улсын хэмжэээнд хүлээн зөвшөөрөх үйл явц олон жилийг дамнасан хэрэг болсон юм. Тиймээс тус улсын тусгаар тогтносон бүрэн эрхт улс болход гадаад хүчин зүйлс ямар нөлөө үзүүлж байсанг тус хичээлээр нээн гаргаж өгөхөд энэхүү хичээлийн зорилго оршино. Энэ хичээлийг судлан үзсэнээр оюутан залуус тусгаар тогтнол ямар их үнээр олж авдаг болох болон түүний тусгаар улс байхын ач холбогдлыг ухамсарлан ойлгох чадвартай болно.

Товч агуулга

Монголчууд ХХ зууны эхээр Чин гүрний эрхшээлээс гарах аян шалтаг хайсаар 1911 онтой золгож, үндэсний эрх чөлөөний тэмцэлд хэрхэн босч туурга тусгаар улсаа байгуулсан түүхэн үйл явдлыг нэхэн сэргээн үзэж улмаар тус улсын бүрэн эрхт байдал болон тусгааар улс байх хүсэл эрмэлзлэлийг нь хоёр их хөрш орон болох Хаант Орос болон Дундат Иргэн улсын зүгээс хэрхэн боймолсонг эдгээр орнуудын хооронд байгуулагдсан гэрээ хэлцэллүүд дээр тулгуурлан гаргаж өгнө. Зөвлөлт Орос улс болон БНХАУ-ын зүгээс Монголын тусгаар байдлын талаар баримталж байсан бодлогын мөн чанарын талаар тодорхой мэдлэг олгоно. Мөн Монголын эх орончид тусгаар тогтнолоо гадаад орнуудаар хүлээн зөвшөөрүүлхийн төлөө хийсэн үйл хэргийг нээн гаргаж өгнө. Социалист байгуулалтын жилүүдэд тус орны эдийн засгийн эрх чөлөө хэрхэн хангагдаж байсанг нээн гаргана. Мөн өнөөгийн олон тулгуурт гадаад бодлого явуулж байгаа нөхцөл дэх Монгол улсын аюулгүй байлын бодлого хэрхэн ямар түвшинд байгаа болон өнөөгийн дэлхий ертөнцийн хөгжлийн чиг хандлагад Монгол Улсын эзэлж буй байр суурийг тодорхойлон өгнө.