Солонгосын сонгодог утга зохиолын дээжис

KORE469 / Бакалавр

Багц цаг: 3

Ази судлалын тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Солонгосын эрт, дундад үеийн сонгодог утга зохиолын дурсгалын үг хэллэг, найруулгатай танилцана. Түүх, хэл шинжлэлийн сонгодог бичвэрийг монгол хэл рүү орчуулах чадварыг эзэмшүүлнэ.

Товч агуулга

Эрт, дунд үеийн Солонгосын сонгодог утга зохиолын дурсгалын дотроос “Гурван улсын түүхэн тэмдэглэл”, “Гурван улсын нөхсөн судар”, “Пархэ-гийн шинжлэл”, “Корйө улсын судар”, “Корйө улсын судрын чухал анги”, “Чосөнъ улсын магад тэмдэглэл”, “Яньжинд зорчсон тэмдэглэлүүд” зэрэг түүхийн сурвалж, “Кйөнгүг дэжөнъ”, “Хүнъминъ жөн-ым-ийн тайлбар хийгээд жишээ”, түүнчлэн Солонгост үлдэж хоцорсон монгол хэлний сурах бичиг, толь бичиг зэрэг Солонгосын түүх болон хэл шинжлэл, хууль эрхзүйн үндсэн сурвалж, Монгол-Солонгосын харилцааны түүхэнд холбогдох сурвалжуудаас зарим хэсгийг сонгож монголоор орчуулна.