Олон улсын нөхцөл байдлын шинжилгээ

INRE418 / Бакалавр

Багц цаг: 3

Олон улсын харилцааны тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Даяаршлын эрин үед олон улсын харилцааны үйл явцыг тодорхойлоход ярвигтай болсон. Энэ нь олон улсын тавцан дахь тоглогчдын тоо өссөн, дотоод болон гадаад орчны хүчин зүйлсийн нөлөө харилцан нэгэндээ улам бүр нөлөөлдөг болсон зэрэг олон шалтгаантай. Энэ нөхцөлд олон улсын харилцааны бодит үйл явц, нөхцөл байдлыг үнэлэх мэдлэг чадварт суралцах нь олон улсын харилцаагаар мэргэшин суралцаж буй оюутны онолын мэдлэгээ практикт ашиглах чадвартай байхыг шаардсан хэрэгцээ шаардлага болсон. Оюутан Олон улсын харилцааны онол, Гадаад бодлогын дүн шинжилээ шийдвэр гаргалт хичээлээр эзэмшсэн онолын мэдлэгээ тодорхой олон улсын нөхцөл байдлыг тайлбарлах, таамаглах чадварт суралцан хэрэглэж сурах нь энэ хичээлийн гол зорилго болно. Оюутан хичээлийн эцэст даяаршлын үеийн олон улсын харилцааны улс төрийн нөхцөл байдлын онцлогийн талаар суурь мэдлэгтэй болж, улмаар олон улсын харилцааны нөхцөл байдал, төлөвийг түүхэн болон учир шалтгааны үүднээс дүгнэх шинжлэх чадвартай, шүүмжлэлт сэтгэлгээтэй болоход хичээлийн гол ач холбогдол оршино.

Товч агуулга

XXI зууны үеийн олон улсын харилцааны тааварлахад бэрх, сул зохион байгуулалттай, тогтворгүй нөхцөл байдал нь мэргэжилтнээс нөхцөл байдлыг олон талаас нь үнэлэн хардаг олон улсын шинжээчийн ур чадварыг өндрөөр шаардаж байна. Энэ нөхцөлд улс орнуудын гадаад бодлого хийгээд олон улсын тавцан дахь биеэ авч явах зан байдлыг үндэстний сэтгэлгээний болоод нийгэм эдийн засгийн, улстөрийн хүчний хийгээд олон улсын байгууллын, их гүрнүүдин хүчний харьцааны нөлөөлөл зэрэг олон хүчин зүйлстэй холбон тайлбарлах хэрэгтэй болно.Олон улсын зөрчил, олон улсын хамтын ажиллагааны мөн чанар, түүний төрөл хэлбэрүүдийг танин мэдсэнээр аливаа олон улын хурцадмал нөхцөл байдлыг даван туулах зохицуулах шийдэх арга замыг эрэлхийлэх боломжийг олж харах, нөгөө талаас зөвлөлдөхөөс эхлэн эвсэлд нэгдэх хүртэл хамтын ажиллагааг хөгжүүлж өөрийн орон зайг тэлэх эсбөгөөс бусдын нөлөөллийг саармагжуулахыг оролдоно. Тодорхой жишээн дээр судалгаа хийж сурсанаар цаашид дурын олон улсын нөхцөл байдлыг үнэлэх, олон улсын үйл явцыг урьдчилан таамаглах суурь тавигдана.