Нанохими, супрамолекулын химийн үндэс

CHEM425 / Бакалавр

Багц цаг: 3

Химийн тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 8 хоног

Лаборатори: 6 цаг - 4 хоног

Бие даалт: -

Зорилго

Нано ухаан нь физик, хими, биологийн ухаан дундын нэгдэл шинжтэй бөгөөд энэ хүрээнд нанохими багтан орно. Нанохими, супрамолекулын хими ба нанотехнологийн үндсэн суурь ойлголтыг оюутан магиструудад төлөвшүүлэх, мэдлэг олгох, сонирхол төрүүлэх зорилготой. Нанофизик, нанохими, нанобиологийг нэгдмэл цогцоор нь нано ухаан хэмээх концепци, үзэл баримтлалыг үндэс болгоно. “Нанохими ба нанотехнологийн” тусгай лекцийн зорилго нь суурь ухаан, түүний дотроос химийн шинжлэх ухааны нанотехнологид гүйцэтгэх үүрэг, химийн үндсийг гаргах, бие даан ажиллах мэдлэг, материал цуглуулан мэдлэгээ дээшлүүлэх, судалгаа шинжилгээний чиглэлийг бий болгох сонирхолыг өрнүүлэхэд чиглэнэ. Нанохимийн үндсийг лекцээр голлон гаргаж тавина. Нанохимийн хичээлийн гол зорилго нь нанотехнологийн үндсэн чиглэлүүдийг химийн судалгааны болон хэрэглээний үйлдвэрлэлийн салбараар семинарын хэлбэрээр, мөн лабораторийн хэлбэрээр тусгаж өгнө.

Товч агуулга

Нанохимийн үндсэн ойлголт, нэр томъёо, судлах зүйл, нанохэмжээтэй системийн үндсэн ангилал, наноматериалын синтез, гарган авах аргууд,синтезийн физик, физик химийн аргууд, наносистемийг судлах аргууд, химийн холбоо, нано хэсгийн квант хэмжээсийн эффект, нанобүтэцтэй материалын физик-хими, нанохимийн үндсэн асуудлууд, судалгааны объект, наноматериалын хэрэглээ, ирээдүй, наносистем дэх нүүрстөрөгчийн онцгой үүрэг, анагаах ба экологийн нанохими, нанохими, нанотехнологи, нанобиотехнологи зэрэг асуудлуудаар сургалт явуулна