Физикийн сонгодог туршилтууд

PHYS321 / Бакалавр

Багц цаг: 2

Физикийн тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 8 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Хичээлийн зорилго нь шинжлэх ухаан, танин мэдэхүйн аргын хөгжлийн түүхэн үе шат, нэрт эрдэмтдийн амьдрал үйл ажиллагаа, нээлт гаргасан түүхэн нөхцөл, бэрхшээл, зөрчил, нээлтийн түүхэн ач холбогдол, эерэг ба сөрөг үйл, үр дагавар зэргийг шинжлэх ухаанч байр сууринаас судалснаар түүхэн үйл явцыг түүхэн нөхцөлд нь давтан хийж сурах, түүхэн туршилтын амин санааг судлах арга зүйн талаар төсөөлөл олж авах, тодорхой чадвартай болоход чиглэнэ.

Товч агуулга

Танин мэдэхүйн аргын цогц чадамжийг хөгжүүлэхэд чиглэх учраас шинжлэх ухааны хөгжлийн үе шатыг судлахдаа түүхэн он дараалал, эрдэмтдийн үйл амьдралаас илүүтэй шинжлэх ухааны мэдлэг, танин мэдэхүйн аргын хөгжлийг үе шатуудыг чухалчилна.