Дорно дахины шинэ түүх

HIST331 / Бакалавр

Багц цаг: 3

Түүхийн тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Шинэ үеийн Ази Африкийн орнуудын түүхийг орчин үеийн онол, үзэл баримтлал, арга зүйн өндөр түвшинд судлах, бие дааж ажиллах, асуудалд шүүмжлэлтэй хандаж чаддаг болох, улмаар эзэмшсэн мэдлэгтээ тулгуурлан судалгааны ажил гүйцэтгэх нөхцлийг бүрдүүлэх зэрэгт энэ хичээлийн гол зорилго оршино. Энэ хичээл нь монгол оюутны хувьд эх түүхийн мэдлэгээ улам бататгах, дэлхий дахинд хөгжлөөрөө тэргүүлж буй дорно дахины гэгдэх улс орнуудын хөгжлийн туршлага сургамжийг танин мэдэхэд ихээхэн ач холбогдолтой. Монгол бол Азийн улс учраас бүс нутгийн улс орнуудын түүхээс санаа сургамж авах зүйл, суралцах юм ч багагүй юм. Мөн хөрш орнууд, Азийн өндөр хөгжилтэй орнуудын түүхэн замнал нь манай орны цаашдын хөгжилтөнд, монголчуудын өсөн дэвшихэд онцгой ач холбогдолтой билээ. Иймээс юуны өмнө монгол улсад дорно дахины түүхийг судлаж, суралцаж байгаа эх хэл дээрх судалгааны бүтээлүүдийг гол түшиглэж судлахад онцгой анхаарал хандуулах тул оюутнуудыг эх хэл дээрх ном бүтээл, материалтай танилцуулахад үлэмж ач холбогдол өгч байгаа юм.

Товч агуулга

Энэ хичээлээр хүн төрөлхтний түүхийн шинэ үе дэх дорно дахины ард түмнүүдийн амьдрал, тэмцэл, тэдний туршлага сургамжийг өнөө үеийн бодит хэрэгцээ шаардлагатай нягт уялдуулан судлаж, ялангуяа дэлхийн II дайнаас хойшхи болон орчин үеийн асуудалд илүү түлхүү анхаарал хандах болно. XX зууны сүүлийн хагасаас шинээр аж үйлдвэржсэн орнууд үүсэж, дэлхий дахины хөгжилтөнд тэдний гүйцэтгэх үүрэг улам өсөн нэмэгдсэн юм. Өнөөгийн дэлхий дахинд Япон болон БНСУ, БНХАУ-ын хөгжлийн туршлага, сургамж ихээхэн анхаарал татаж байна. Мөн арабын ертөнц, Ойрхи дорнодын асуудал улам нарийн ээдрээтэй болж, шийдвэрлэх арга замыг их эрэлхийлж байгаа билээ. XX зууны дунд үе хүртэл өрнөдийн колоничлолд байсан Африк тивийн улс орнууд хөгжлийн хувьд ихээхэн хоцрогдож, зөрчил бэрхшээлтэй асуудлууд үлэмж тулгарсан юм. Энэ учраас " Африк зам"-ын тухай их ярьж байна. Африк зам бол хоцрогдлын зам билээ. Энэ бүх асуудлыг уг хичээл дээр тодорхой хэлэлцэн, эрдэмтэд судлаачдын санал дүгнэлтийг харьцуулж шалтгаан, шинж чанарыг гаргах, ойрын ирээдүйн төлөв байдлын талаар товч авч үзэх болно. Энэ хичээлийн агуулгат шууд хамаарах нэлээд сонирхолтой, урьд өмнө улс төр, үзэл суртлын улмаас түүхэн үнэний зарчмыг гажуудуулж ирсэн асуудлууд, тухайлбал Солонгосын дайн, Араб- Израилийн дайнууд, Хятадын "соёлын хувьсгал" зэрэг үзэл сурталжсан үнэлэлт дүгнэлт бүхий асуудлыг онцгой анхаарч, засаж залруулах шаардлагатай. Энэ хичээлийн төгсгөлд, Ази Африкт өрнөж буй өөрчлөлт шинэчлэлийн тухайд тодорхой өгүүлэх болно.