Хөгжлийн эдийн засаг

ECON309 / Бакалавр

Багц цаг: 3

Худалдаа үйлдвэрлэлийн сургууль

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Энэхүү хичээлийн зорилго нь хөгжиж байгаа орнуудын хэд хэдэн үндсэн асуудлуудыг хөгжингүй орнуудын тухайн асуудлуудтай зэрэгцүүлэн судална. Мөн хөгжлийн хөгжлийн эдийн засгийн онолын үндсэн загваруудыг ойлгосноор эдийн засгийн онолын мэдлэгээ нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

Товч агуулга

Энэхүү хичээлээр эдийн засгийн хөгжлийн үндсэн асуудлуудыг авч үзэх болно. Тухайлбал: 1) эдийн засгийн хөгжил, хөгжлийг уламжлалт эдийн засгийн онол болон орчин үеийн үзлээр тайлбарлах, хөгжлийн 3 гол үнэлгээ, 2) эдийн засгийн хөгжлийн харьцуулалт, 3) доогуур орлоготой орнууд хөгжингүй орнуудаас хир ялгаатай байгааг авч үзэх, 4) хөгжингүй болон хөгжиж байгаа орнуудын амьдралын стандарт ойртож байна уу?, 5) эдийн засгийн өсөлт болон хөгжлийн шинэ онол, хөгжлийн Ростоугийн шатлал, Харрод-Домарын өсөлтийн загвар, бүтцийн өөрчлөлтийн загвар, дуалистик хөгжлийн загвар, шинэ колонийн хамаарлын загвар, уламжлалт шинэ сонгодог өсөлтийн загвар, 6) ядуурал, тэгш бус байдал ба хөгжил, 7) хүн амын өсөлт ба хөгжил, 8) хотжилт ба хөдөө-хотын шилжих хөдөлгөөн, 9) боловсрол ба эрүүл мэнд, 10) хөдөө аж ахуй ба хөдөөгийн хөгжил зэргийг судална.