Монгол хэлний өгүүлбэрийн утга судлал

MONG807 / Доктор

Багц цаг: 3

Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Монгол хэлний өгүүлбэрийг гүн бүтцийн үүднээс, тухайлбал, үйлдэгч, түүний шинж чанар, үйл хөдлөлөөс бүтэх ертөнцийн дүр зэргийг судална. Ингэж өгүүлбэрийн гүн бүтцээс хэлзүйн хэлбэрт шилжүүлэн судлахыг зарим эрдэмтэд идэвхтэй хэлзүй гэнэ. Хичээлийн ач холбогдол: Өгүүлбэрийн утга агуулгаас хэлбэрийн хэлзүйд шилжүүлэн судалснаар найруулан ярих бичих чадварыг хялбар дөхөм эзэмшинэ.

Товч агуулга

Өгүүлбэр нь төгс үйл явдлыг илтгэдэг харилцааны нэгж юм. Энэ үйл явдлыг хэлний ямар ямар хэрэглүүрээр илтгэж байгааг судлах нь “хэлний утга агуулгаас хэлбэрт шилжүүлэх” хандлага буюу үүнийг нийтийн хэлээр ономасиология (нэршил судлал) гэнэ. Энэ нь бодит анхдагч дохио болох ертөнцийн дүр зураг нь хүний болзож мэдрэхээс үүдэлтэй бөгөөд энэ нь хүний хэлний зохиомол дохио буюу болзож мэдэх үйл болон хувирдаг. Бодит үйл явдал нь үйлдэгч, түүний үйл шинж гурваас бүтэх бөгөөд энэ нь нэрийн ба үйлийн тийн ялгал, хамаатуулах ёстой холбогдож, өгүүлбэрийн гүн бүтэц болно. Бодит үйл явдлыг хэлний адилтгах ба орлох (төлөөлөх) ёсоор өнгөн бүтцийг бий болгоно. Ийнхүү гүн ба өнгөн бүтэц нь өгүүлбэрийн агуулга болно.