Төрийн захиргааны шинэтгэл

POLI610 / Магистр

Багц цаг: 3

Улс төр судлалын тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: 8 цаг - 16 хоног

Зорилго

Бюрократын тухай ойлголт: Патриархаль болон патримониализмын үеийн түшмэл ёс; Хятадын патримониаль бюрократын хөгжил ба мандарины засаглал; Нэр томьёо, XIX-XX зууны бюрократ ёсны хөгжилт; Бюрократыг судлах хандлага ба арга зүй: судалгааны арга зүй ба үндсэн чиглэл, Удирдлагын тогтолцоо ба бюрократ судлал, улс төрийн шинжилгээний арга зүй, улс төрийн хэв маягаас яагаад бюрократыг бие даасан механизм гэж үзэж судалдаг вэ? Социологийн судалгааны арга зүй, бюрократ судлал дахь социологийн хандлагын онцлог, Бюрократ судлал дахь функционал болон зан байдлын хандлага, Бюрократын хөгжлийн концепци: У.Нисканен, В.Вильсон, К.Маркс, Л.А.Тихомиров нарын үзэл санаа, тодорхойлолт. М.Веберийн рационал бюрократын концепци, К.Бурке, П.Сельзник, Ч.Бернард, Р.Бендекс, А.Гоулднер, Н.Паркинсон нарын онолын үзэл баримтлалууд, бюрократ судлал дахь К.Марксаас эхтэй М.Дальтон, М.Крозье нарын бюрократ дахь зөрчилдөөний хандлага, Т.Парсонсоос эхтэй Р.Мертон, М.Эльбру, Д.Вальдоо, В.Острома нарын бүтэц-функционализмын институционал хандлага. Бюрократ ёсны шалгуур үзүүлэлт буюу мерит систем ; Бюрократчилал буюу түүний нийгэм дэх сөрөг үзэгдэл: хүнд суртал, корпоратив ёс зүй, байгууллагын эрх ашгийг эрхэмлэх үзэл, түшмэлийн синдром, номенклатур ба spoils system, улс төржсөн ба улс төржилтгүй төрийн алба ба төвийг сахих шинж зэрэг ойлголт, үзэгдлүүдийн мөн чанарыг судлаачдын онолын үндэслэлээр тайлбарлах; Төрийн удирдлагын бюрократ загвар нь зохион байгуулалтын дээд хэлбэр ба орчин үеийн хөгжил дэвшлийн асуудлыг зөв шийдвэрлэх удирдлагын найдвартай арга хэрэгсэл гэсэн ойлголтыг үндсээр нь шүүмжилсэн орчин үеийн постбюрократ парадигмын онцлог, үзэл баримтлалын хандлагын өөрчлөлт; Захиргааны шинэтгэл: Төрийн зохицуулалтын ихсэлт ба бууралт, төвлөрөл ба төвлөрлийг сааруулах, институционал ба неоинституционал хандлага. Энэ хүрээнд орчин үеийн засаглалын шинэчлэлт, нийтийн захиргааны шинэтгэлийн хандлагыг төр, захиргааны системд хэрэгжүүлж байгаа Их Британи, Шинэ Зеланд, Австрали, АНУ, Недерланд, Герман, Тайвань, Тайланд, Өмнөд Солонгос, Бразиль, болон Норвеги, Швед зэрэг Скандинавын орнуудын туршлагаар харьцуулан судална. Мөн Сингапур, Хятадын төрийн захиргааны онцлог болон Орос, Польш, Унгар, Казахстан, Монголын жишээн дээр төр, захиргааны тогтолцооны шинэтгэлийг харьцуулан авч үзнэ. Орчин үеийн төрийн удирдлагын үзэл баримтлал: Нийгмийн сонголтын болон төрийн шинэ менежментийн онол; “Сайн Засаглал”ба “Сүлжээний засаглал”-ын тухай үзэл баримтлал; Орчин үеийн судлаачид болох М.Н.Восленский, М.Жилас, Л.В.Сморгунов, А. Файоль, Т.Скокпол, И.Вегода, Л.Терри, И.Каменка, С.Карнел, Г.Жакобсон, А.Каратушки нарын бүтээлүүд, үзэл баримтлалууд; Монголын төрийн захиргааны шинэтгэл: шинэтгэл, өөрчлөлтийн явц, нийгэм, улс төр, эдийн засгийн болон социаль бүтцэд хэрхэн нөлөөлж буй талаар авч үзнэ. Тэдгээрт нөлөөлөх улс төр, төрийн удирдлага, социологийн шинжлэх ухааны онолын үндэс болон нийгэм, төрийн хөгжлийн түүхэн зүй тогтлыг товч авч үзнэ

Товч агуулга

Улс төрийн үйл явц, үзэл баримтлал, онолын хандлагыг захиргааны шийдвэр болгон гаргах процесс, захиргааны үйл явц, онцлог, улс орнууд дахь төрийн бюрократ удирдлагын үүсэл, хөгжил, уламжлал, түүний мөн чанар, өөрчлөлт, шинэтгэлийн чиг хандлага, улс төрийн нийгэмшилд төрийн бюрократ удирдлагын гүйцэтгэх үүрэг, улс төрийн амьдралд үзүүлж буй нөлөө зэрэг асуудлуудыг хөндөж судалгааны сэдэвтэй нь холбож ойлгуулах.