Араб хэлний эрх зүйн орчуулга

ARAB462 / Бакалавр

Багц цаг: 3

Ази судлалын тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Энэхүү судлагдахууны зорилго нь оюутанд арабын хууль эрхзүйн тодорхой ойлголт өгөх, хууль эрхзүйн орчуулга хийх чадварыг эзэмшүүлэхэд оршино.

Товч агуулга

Хууль эрх зүйн хүрээнд багтах олон төрлийн бичвэрүүдийг тухайбал, үндсэн хууль, эрүүгийн, иргэний, хөдөлмөрийн, онцгой байдлын, эрүүл мэндийн гэх мэт хуулиудын орчуулгыг хэрхэн хийх, утга найруулгыг хэрхэн тохируулах зэргийг уг хичээлээр судлах болно. Мөн улс төр, эрхзүйн хүрээнд хэрэглэгддэг олон зүйл эрхзүйн актууд /жишээ нь: тогтоол, шийдвэр, зарлиг, тушаал.../-ыг орчуулахад хэрэглэгддэг үг хэллэг, найруулгын онцлог зэрэг нь уг судлагдахууны үндсэн агуулга болно.