Элит судлал

POLI718 / Доктор

Багц цаг: 3

Улс төр судлалын тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: 8 цаг - 16 хоног

Зорилго

Элит судлалын орчин үеийн онол, арга зүйн асуудлууд, элитийн мөн чанар, хэв шинжийн тухай онолын өөрчлөлт, хөгжил. Улс төрийн элитийн судалгааны арга зүйн хандлага, загварууд. Нийгмийн давхраажилт ба улс төрийн элитийн хэв маяг. Посткоммунист шилжилт ба улс төрийн элит, Монголын улс төрийн системийн өөрчлөлт, улс төрийн элитүүдийн хувьсал ба сэлгээ, Улс орны эдийн засгийн амьдрал ба улс төрийн элитийн харилцан хамаарлын асуудлууд, Монгол дахь улс төрийн шинэ элитийн бүрдэл, төлөвшлийн асуудал. Шинэ хэв шинжийн улс төрийн элитүүд: тэмцэл, өгсөлт, уруудалт. Улс төрийн элитийн бүтэц, Улс төрийн элитийн ёс зүйн төлөвшлийн зарим асуудлуудын талаар авч үзнэ.

Товч агуулга

Оюутнуудад улс төрийн элитүүдийн талаарх улс төр судлал дахь чиглэл хандлагуудыг ойлгуулах, энэ үндсэн дээр өөрийн орны улс төрийн элитүүдийн талаар тодорхой судалгаа хийх чадвартай болгох.