Олон улсын арбитрын эрх зүй

INTL611 / Магистр

Багц цаг: 3

Хувийн эрх зүйн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 8 хоног

Семинар: 4 цаг - 8 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Орчин үед улс гүрнүүдийн улс төр, эдийн засгийн харилцаа улам бүр ойртон нягтарч, зөвхөн худалдаа, арилжаа мэдээгүй хөрөнгө оруулалт, тээвэр мэдээлэл, зээл тусламж, оюуны өмч зэрэг аж ахуйн, бизнесийн салбарт хамтын ажиллагаа өргөжиж буй эерэг үйл явц, үзүүлэлтийн зэрэгцээ улс хоорондын болон аж ахуйн нэгжүүдийн хооронд эдийн засгийн зөрчил маргаан гарч байгаа бөгөөд цаашдаа бизнесийн маргааныг арбитраар шийдвэрлүүлэх чиг хандлага давамгайлж байна. Үүнтэй холбоотойгоор арбитрын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой олон улсын гэрээ, конвенц байгуулагдаж, улс орнууд нэгдэж байна. Иймээс дэлхий нийтэд улс хоорондын эдийн засгийн харилцаа нь зөвхөн иргэд-иргэд, иргэд-хуулийн этгээдийн хоорондын хүрээнээс хальж, улс-улс хоорондын хөрөнгө оруулалтын маргаан цаашид ихээр гарах хандлага бий болж байна. Олон улсын маргааныг арбитраар шийдвэрлэх эрх зүйн зохицуулалтын талаар онолын мэдлэг олж, улмаар онолын мэдлэгтээ тулгуурлан шүүхийн бус аргаар маргаан хянан шийдвэрлэх эрх зүйн зохицуулалтыг практикт хэрэгжүүлэх ур чадварыг эзэмшүүлнэ.

Товч агуулга

Хичээлийн агуулга нь арбитрын ажиллагаа үүсэх, арбитрын бүтээгдэхүүн, арбитрын бүтээгдэхүүний эрх хэмжээ, арбитрын процессын онцлог, арбитрын хэлэлцээр, арбитрын хэлэлцээр хүчин төгөлдөр болох нөхцөл, конпетенц-компетенц зарчим, арбитрын ажиллагаанд шүүх оролцох нөхцөл, журам, арбитрын шийдвэр хүчин төгөлдөр бус болох ойлголтын талаар судална.