Наноинженерчлэл I

NANO311 / Бакалавр

Багц цаг: 3

Хими, биологийн инженерчлэлийн тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 4 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Наноматериалуудын өвөрмөц шинж чанарыг хэрхэн инженер, технологи, хими, энерги, биологи, анагаахын салбаруудад үр дүнтэй ашиглаж байгаа болон тэдгээрийн хэрэглээтэй танилцана. Олон төрлийн салбарт хэрэглэгдэж буй өндөр технологи шингээсэн бүтээгдэхүүнээс авхуулаад мэргэжлийн тусгайлсан хэрэглээнүүдийг мэдэж авна. Энэ салбарт гарсан сүүлийн үеийн өөрчлөлт, ололт амжилтууд болон наноматериалуудын өвөрмөц шинж чанарыг тайлбарладаг тулгуур онолуудын талаар цэгцтэй мэдлэгт суралцана.

Товч агуулга

Цуврал лекц, семинарын дасгалаар дамжуулан наноинженерчлэл гэж юу болох өмнөх үеийн технологиудаас юугаараа ялгаатай байгаа, атом молекулын түвшинд дахь молекулуудын харилцан үйлчлэл, химийн урвалуудыг зохистой удирдсанаар шинэ үеийн техник технологи хэрхэн өөрчлөгдөж байгаа талаар цэцтэй мэдлэг олгох болно. Лабораторын нөхцөлд явагддаг онолын тооцоолол болон практик туршилтууд үйлдвэлт нэвтрэх хүрлээ ямар шат дамжлага дамждаг, тэдгээрийн хөгжүүлэлтийн талаарх мэдлэгийг олж авна.