Наноматериалын симуляци ба загварчлалын аргууд

NANO312 / Бакалавр

Багц цаг: 3

Хими, биологийн инженерчлэлийн тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Нано технологийн хурдацтай хөгжлийн үед материалыг заавал квант түвшинд нь загварчилж симуляци хийлгүйгээр илүү томруулсан нано хэмжээсийн тохиолдолд квант шинж чанарыг нь үл харгалзан бүдүүн тоймоор симуляци хийж байх шаардлага байсаар байна. Энэхүү хичээлийг оюутан судласнаар нано бүтцэт шинэ материалын загварыг өөрийн мэдлэгийн хүрээнд шинээр зохиож загварчилж симуляци хийх боломжтой болно.

Товч агуулга

Нано хэмжээст материалуудын шинж чанарыг судалж, загварчилж сурна. Нүүрс төрөгчийн нанотуб, фуллерене, графене гэх мэт наноматериалуудын жишээг судлаж эдгээрийн комбинацуудаар хийгдсэн төхөөрөмж ямар характеристиктай байхыг тодорхойлно.