Орос хэлний албан бичгийн орчуулга

RUTR455 / Бакалавр

Багц цаг: 2

Европ судлалын тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Оюутныг орос, монгол хэлээр барим бичиг зөв хөтлөх, боловсруулах, орчуулахад сургана.

Товч агуулга

Орос хэлээр албан бичиг боловсруулах, хөтлөх, албан яриа, хэлэлцээр зөвлөгөөн дээр саналаа солилцох, ажил хэргийн маргаанд оролцох, утсаар зөв соёлтой харилцах зэрэгт сургана. ОХУ, Монгол улсад албан бичиг боловсруулах, хөтлөхөд тавих шаардлага, баталсан стандарттай танилцуулж албан бичгийн төрөл зүйлээр эх хэл болон орос хэлээр бичвэр зохиох, хоёр хэл рүү орчуулах дадалд сургана. Мөн албан бичгийн найруулга, үүнд: үгийн сан, өгүүлбэр зүй, хэлзүйн хэм хэмжээтэй танилцуулж албан бичгийн төрөл зүйл бүрийн онцлог, тавих шаардлагын дагуу албан бичигтэй танилцуулах, задлан шинжилгээ хийх, өөрсдөө өгсөн нөхцөлийн дагуу албан бичиг зохиох, орчуулах даалгавар хийж гүйцэтгэнэ.