Социализм ба пост-социализмийн антропологийн судалгаа

ANTH308 / Бакалавр

Багц цаг: 3

Антропологи, археологийн тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: 5 цаг - 16 хоног

Зорилго

а. Хуучин социалист орнуудын нийгмийн зохион байгуулалт, түүхэн замналаас үүдсэн өнөөдрийн нийгмийн онцлог талуудыг шинжлэн судлах b. Социализм гэж юу байв? Онолын үндэс ба түүхэн нөхцөл, явцыг таниулах c. Социалист зохион байгуулалтаас үлдсэн өв, нийгмийн залгамж юy вэ? Өнөөдрийн улс төрийн болон эдийн засгийн үр дагавруудыг шинжлэн судлах d. Пост-социалист нийгэм дахь хүчээ авч буй үндсэрхэг үзэл, хөгжлийн байгууллагуудын дискурс, эдийн засгийн нэолиберал бодлогуудыг судлах. Бид яагаад үүнд өртөх болов? e. Монгол дахь социалист туршлага ба пост-социализм дахь туршилтуудыг авч үзэх, шүүмжлэх чадварыг бий болгох зэрэг болно.

Товч агуулга

1990 оноос өмнө дэлхий ертөнц улстөр болон идеологийн хувьд хоёр туйлд оршиж байсан гэж үздэг. Тоталитар бас ардчилсан нийгмүүд, авторитар эсвэл либерал дэглэмтэй. Эдийн засгийн хувьд чөлөөт зах зээлийн эсвэл төвлөрсөн төлөвлөгөөт байжээ хэмээн дүгнэдэг. 1990 онд Берлийны Хана нуран унаснаар Баруун гэгдэх либерал үзэл энэхүү идеологийн өрсөлдөөнд ялалт байгуулсан. Гэтэл 1990 оноос хойш ялангуяа хуучин социалист орнуудад хүчээ авах болсон үндсэрхэг үзэл, популист хөдөлгөөнүүд болон либерализмын эсрэг зарим нэгэн хөдөлгөөнүүдийг юу гэж ойлгох вэ? Ихэнхи социализмын дараахь орнуудыг шаталсан хөгжил мөн нийгмийн хувьслын онолын үүднээс хардаг; цэцэглэж буй ардчилсан нийгэмтэй, хөгжиж буй эсвэл бүрэлдэж буй либерал төлөвшилтэй г.м. Энэхүү хичээлээр социализм гэж ямар нийгэм байсан юм, одоо түүнээс уламжлагдсан зүйл гэж байдаг юмуу мөн бидний одоогийн нийгмийг (социалист үзэл суртал орхин одсон оронз айг) ямар үзэл онолууд дүүргэж байдаг талаар судлах болно.