Араб хэлний хэлмэрчлэхүй

ARAB463 / Бакалавр

Багц цаг: 3

Ази судлалын тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Араб хэлээр сонсож ойлгох, бусдад санаа бодлоо зөв илэрхийлэх, харилцан ярилцах ахисан төвшиний чадварыг эзэмшүүлэхэд уг хичээлийн үндсэн зорилго оршино. Хэл яриагаар дамжуулан араб улсуудын нийгэм, улс төр, соёл, ёс суртахуун, зан заншил, түүх, урлаг уран сайхантай холбоотой шинэ мэдлэгийг эзэмшүүлэх

Товч агуулга

Нийгэм-улс төр, урлаг, уран зохиол, өдөр тутмын амьдрал, ажил мэргэжил, боловсрол, шинжлэх ухаан-танин мэдэхүй зэрэг сэдэвт хамаарах эхүүдийг сонсож ойлгоод харилцан ярилцах, асуултанд хариулах, мэтгэлцэх замаар орчин ярианы хэлний чадвараа сайжруулахын хамт шинэ мэдлэгийг эзэмших нь судлагдахууны гол агуулга болно. Түүнчлэн төрийн албан ёсны уулзалт, яриа, хэлэлцээр орчуулах, араб улсуудын аялагч жуулчдад монгол орныхоо түүх, соёл, ялангуяа мал аж ахуй, нүүдлийн соёл, уламжлалт баяр, наадам, шашны зан үйлийн талаар тайлбарлах, уул уурхай, ашигт малтмал, барилгын салбарын гэрээ хэлэлцээрийн орчуулга хийхэд чиглэнэ.