Криминалистик шүүх эмнэлэгийн антропологи

ANTH610 / Магистр

Багц цаг: 3

Антропологи, археологийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Энэхүү хичээлээр антропологийн шинжлэх ухааны үндсэн чиглэл болох биологийн антропологийн судалгааны арга зүйтэй танилцах, краниологи, остеологи, дерматоглифик, шүд судлалын антропологи, хүний ДНХ-ийн судалгааны арга зүйтэй танилцаж шүүх эмнэлэг, криминалистикийн практикт хэрэглэх үндсэн ойлголтуудтай танилцах болно.

Товч агуулга

Хүний ясны нас хүйс тодорхойлох, краниометр, остеометрийн хэмжилтийн олон улсын нэгдсэн арга зүйг судлах, төрхтний хэв шинж, бие бүтцийн онцлогыг тодорхойлох, угсаатны антропологи, антропометрийн хэмжилтийн арга зүйтэй танилцах, дадлага хийх, хүний бие бүтэц, биеийн бүрэлдэхүүн хэсгийн харьцааг тооцоолох аргуудыг эзэмших, хүний ясны олдворт эпигенетик болон палеопатологийн судалгаа хийх арга зүй, лабораторийн дадлага хийх, гарын хээний ажиглалтын шинжүүд тодорхойлох арга зүй эзэмших, дадлага хийх, хүний шүд судлалын арга зүйг судлан шүдний ажиглалтын болон хэмжилтийн шинжүүдийг тодорхойлох дадлага эзэмшүүлэх, хүний популяцийн болон молекул антропологийн судалгааны арга зүйн үндсэн зарчмуудтай танилцах, дадлага эзэмшинэ.