Газрын тогтвортой ашиглалтын онол аргазүй

LANK706 / Магистр

Багц цаг: 3

Газарзүйн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Газрын харилцаа болон газар зохион байгуулалтын хүрээн дэх эдийн засгийн үндсэн асуудлын талаархи ойлголтыг эдийн засгийн нэр томъёо, үзэл баримтлал болон үндсэн онолуудад тулгуурлан өгнө. Хичээлийн зорилго, ач холбогдол нь газрын тогтвортой ашиглалтыг газрын болон хүрээлэн буй орчны эдийн засаг, үнэлгээ, газрын зах зээл болон газрын татварын асуудалтай уялдуулан судална.

Товч агуулга

Оюутнууд тогтвортой газар ашиглалтын үндсэн аспектуудыг судална. Орчин үеийн нийгэм дэх хүрээлэн буй орчны болон газрын тулгамдаж буй асуудлуудыг, мөн газар болон хүрээлэн буй орчны, ялангуяа газрын эдийн засгийн тухай ойлголттой болно: байгалийн болон газрын нөөцийн хуваарилалтыг хамгийн оновчтой хийхийн тулд нөөцүүдийн үр ашиг болон үнийг харьцуулж үнэлнэ. Үүний тулд газрын нөөцийн эрэлт нийлүүлэлтийн үндэстэй танилцана. Газрын зах зээлийн тэнцвэрийн зарчим, газар болон газрын нөөцийн ашиглалтын нийгмийн хамгийн оновчтой түвшинг тодорхойлох зарчим арга зүйг судална.