Гидродинамикийн загварчлал
GEOG606 / Магистр
Багц цаг: 2
Газарзүйн тэнхим
Улирал харгалзахгүй
Лекц: 4 цаг - 8 хоног
Семинар: -
Лаборатори: -
Бие даалт: -
Зорилго
“Гидродинамик” хичээлийн гол зорилго нь оюутанд бүс нутгийн уур амьсгалын загварын үндэстэй танилцаж загварын гаралтын үр дүнг ашиглан уур амьсгалын өөрчлөлтийг газар бүрхэвч ба агаар мандлын харилцан үйлчлэлтэй холбож үнэлэх ойлголтыг өгөх явдал юм.
Товч агуулга
Энэхүү хичээл онолын ойлголтыг практик үр дүнгээр тайлбарлах хэлбэрээр явагдана. Тус хичээлээр Бүс нутгийн уур амьсгалын загвар; Түүний хэвтээ босоо координат, зургийн проекц масштабын хүчин зүйл, загварын динамик тэгшитгэлүүд, тэдгээрийн тоон илэрхийллийн аргууд; Микрофизик, цацрагийн схем, хязгаарын үе давхаргын схем, үүл, хур тунадасны схемүүд; агаар мандал газар бүрхэвчийн харилцан үйлчлэлийн схем, газар бүрхэвчийн загвар, түүний биогеофизик, усны эргэлт, биогеохими болон экосистемийн динамикийн компнентүүдийг тус тус судлах болно.