Олон нийтийн санал бодлын социологи

SOCI209 / Бакалавр

Багц цаг: 2

Социологи, нийгмийн ажлын тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: 4 цаг - 16 хоног

Зорилго

Олон нийтийн санал бодол, хамтын зан үйлийг бүрэлдүүлж байгаа ойлголтуудтай танилцана. Нийгмийн аливаа үзэгдэл үйл явцтай холбоотой санал бодлуудад задлан шинжилгээ хийн, ямар түвшний санал бодол болохыг нь мэргэжлийн үүднээс үнэлэхэд суралцана. Нийгмийн эрх ашгийг хөндсөн асуудлыг шийдвэрлэхэд олон нийтийн санал бодлын судалгаа нь тэргүүлэх ач холбогдолтойг, нийгмийг удирдан жолоодоход нөлөөлөх чадвартайг энэ чиглэлээр хийгдсэн судалгааны материлауудад тулгуурлан анализ хийн үнэлэлт дүгнэлт өгөх чадварт суралцахад оршино.

Товч агуулга

Хувь хүний санал бодлоос, бүлгийн санал бодол, ОНСБ үүсэх хүртэлх түүхэн хөгжлийг судална. Санал бодол бүр ОНСБ болдог эсэхийг санал бодлын обьект, субьектын тусламжтайгаар тайлбарлана. ОНСБ үүсэж буй болох, бүрэлдэх шатыг тодорхойлон, нийгмийн үүргийг судална. Барууны оронд ОНСБ ыг Хамтын зан үйл ухагдахууны дотор багтаан судалдаг. Үүнд: Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, Хөөрөлд автсан олон түмэн, Шинэ хэлбэр маяг, Цуурхал, Зар сурталчилгаа, Ухуулга сурталчилгаа, Нийгмийн хөдөлгөөн, Нийгмийн хувьсгал. Олон нийтийн санал бодол, мөн Хамтын зан үйлийг тайлбарладаг онолуудтай танилцана. Зөв шийдвэр гаргах, бодлогод нөлөөлөх алхам бүрт ОНСБ-ыг судлахын ач холбогдол чухлыг судалгааны материалуудад баримт бичгийн аргаар задлан шинжилгээ хийж үнэлэлт дүгнэлтийг өгнө.