Философийн хүн судлал

PHIL418 / Бакалавр

Багц цаг: 3

Философи, шашин судлалын тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Энэ хичээлээр философийн хүн судлалын гол ойлголт, онол, нөлөө бүхий философичдын үзэл баримтлалыг танилцуулна. Энэ хичээлийн зорилго нь хүн гэж юу болох, хүний үүсэл, мөн чанар, оршихуйн асуудлаар тодорхой мэдлэгтэй болох, хувь хүн ба бие хүн, хүн ба байгаль, хүн ба нийгэм, амьдрал ба үхэл, тэдгээрийн мөн чанар, хүн шиг хүн байхын утга учир, хүний үнэ цэнэ, хүний хөгжлийн тухай зэрэг олон асуудлыг гүн гүнзгий ухаарах явдал юм. Энэ хичээлийг судалснаар хувь хүн амьдралын философид суралцаж, хүний тухай ялгаатай үзэл санаануудад бүтээлчээр шүүмжлэлтэй хандах чадвар, сэтгэлгээ, үндэслэгээ дэвшүүлэх, өөрийн үзэл бодлоо ухаалаг илэрхийлэх чадвараа дээшлүүлнэ. Мөн хувь хүний амьдралын тулгамдсан асуудлыг олон талаас нь авч үздэг байх, мэдээллээс зөв сонголт хийдэг байх, мэтгэлцэх тодорхой чадвар эзэмшинэ. Үүнд уг хичээлийн ач холбогдол оршино.

Товч агуулга

Энэхүү хичээлээр философийн хүн судлалын тухай ойлголт, антропоцентризм, философийн хүн судлал ба тодорхой шинжлэх ухаанууд, философийн хүн судлалын хөгжлийн түүхэн үе шатууд /эртний болон дундад зууны үеийн философийн хүн судлал, сэргэн мандлын үеийн хүн төвт үзэл, гуманизм, шинэ үеийн философи дахь хүний тухай асуудал, И.Кантын хүний тухай үзэл, Л.Фейербахын антропологизм, А.Шопенгауэрын иррационализм, Ф.Ницшегийн үлэмж хүний тухай үзэл, хүний тухай марксист үзэл гэх мэт /, орчин үеийн философийн хүн судлалын үндсэн парадигмууд ба хандлагууд /М.Шелер, Г.Плеснер, А.Гелен, Ж.Лакан, Делез, М.Фуко, Ю.Хабермас нарын антропологи үзэл, индивидуализм, персонализм/, Философийн антропологийн онолын болон практик асуудлууд / хүний үүсэл ба уг чанар ба мөн чанарын онолын асуудал, хүний ахуй, түүний бүтэц, үндсэн үзэгдлүүд, хэл, хөдөлмөр, ухамсар, сэтгэл, ёс суртахуун, оюун ухаан, танин мэдэхүй, үнэлэмж, харилцаа, хайр, далд ухамсар, амьдрал ба үхлийн асуудал / зэргийг судлах болно.