Боловсролын эдийн засаг

ECON733 / Доктор

Багц цаг: 3

Эдийн засгийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: 8 цаг - 16 хоног

Зорилго

Уг хичээл нь боловсролын эдийн засгийн үндсэн зургаан гол сэдвүүдийг онолын болон эконометрик судалгааны талаас нь сүүлийн үеийн судалгааны тайлан, өгүүлэл дээр тулгуурлан заана.

Товч агуулга

Магистр, докторантууд боловсролын эдийн засгийн гол 6 асуудлууд онолын болон хэрэглээний эконометриксийн аргуудыг хэрэглэн боловсролын үйлдвэрийн функц нь сургуулийн өмнөх насны боловсрол, бага, дунд болон дээд боловсролын хувьд ямар байх талаар эдгээрийн хэмжилт, эдийн засгийн өсөлт ба боловсролын хамаарал, сургуулийн санхүүжилт, санхүүжилтийн томъёо, хүмүүн капиталд оруулсан хөрөнгө оруулалтын үр өгөөж₮ийг Mincer тэгшитгэлээр хэрхэн тооцох, боловсролын санхүүжилтийн зардал-үр ашгийн, зардал-үр дүнгийн, зардал-ханамжийн түвшинг хэрхэн тооцох, хэмжих, төрөөс боловсролын салбарт явуулах бодлогын талаар судлана.