Олон улсын гэрээний эрх зүй

INTL552 / Магистр

Багц цаг: 3

Нийтийн эрх зүйн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 8 хоног

Семинар: 4 цаг - 8 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Олон улсын гэрээний эрх зүй нь бие даасан эрх зүйн салбар бөгөөд улс орны хамтын ажиллагаа өргөжин тэлэхийн хирээр олон шинэ харилцаа үүсэн хөгжихийн зэрэгцээ үүнийг олон улсын гэрээгээр зохицуулах, орчин үеийн үндэсний эрх зүйн тогтолцоонд зүй ёсоор багтан үндэсний хэмжээнд түүний гүйцэтгэх үүрэг, ач холбогдол, эзлэх байр суурь нь нэмэгдсээр байна. Энэ хичээлээр олон улсын эрх зүйн чиглэлээр мэрэгшиж буй магистрант олон улсын гэрээг гадаад эдийн засгийн хэлцлээс ялгаж тухайн судлагдахууны орчин үеийн тулгамдсан асуудлыг мэдэж авах, гэрээний оролцогчдын эрх тэгш байдалд үндэслэгдэн үүсэх харилцааны эрх зүйн зохицуулалт, онцлогийн талаар мэдлэг олж, улмаар эрх зүйн холбогдол бүхий асуудалд олон улсын нийтийн болон хувийн эрх зүйн зохицуулалт, түүний үндсэн зарчимд үндэслэн хандах хандлагаа төлөвшүүлэх, олон улсын болон үндэсний эрх зүйн практик дахь асуудалд олон улсын гэрээг хэрэглэх, улмаар үнэлэлт, дүгнэлт өгөх чадвар эзэмшихэд хичээлийн зорилго оршино. Энэхүү хичээлийн хүрээнд ихэвчлэн олон улсын түвшинд гарсан үйл баримт, хэрэг, тохиолдолд тулгуурлан явагдах бөгөөд түүнд тулгуурлан олон улсын гэрээний эрх зүйн маргаанд хууль зүйн дүгнэлт өгөх, хэргийн шүүхийн харьяалалыг тогтоох, холбогдох олон улсын баримт бичиг боловсруулах чадвар эзэмшинэ. Хичээлийн зорилт • Олон улсын гэрээний эрх зүйн ойлголт болон нэр томъёог чөлөөтэй ашиглах, • Олон улсын гэрээний эрх зүйн эх сурвалжуудын агуулгыг таниулах, практикт хэрэглэх дадлыг хөгжүүлэх, • Аливаа асуудлыг олон улсын гэрээний эрх зүйд үндэслэж өөрийн үзэл бодол илэрхийлэх дадлыг хөгжүүлэх, • Олон улсын харилцааны тодорхой асуудлыг шинжлэх чадвартай болгох, • Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын дадал олгох. • Олон улсын гэрээний эрх зүйн мэдлэгтээ тулгуурлан нийтээр хүлээн зөвшөөрсөн заншлын хэм хэмжээ, олон улсын гэрээний эрхзүйн эх сурвалжуудын агуулгыг таниулах, практикт хэрэглэх,

Товч агуулга

Олон улсын гэрээний эрх зүй хичээлийн агуулга нь онолын мэдлэг, туршилт судалгааны ур чадвар, арга барил, мэргэжлийн чадварыг эзэмшсэн, глобаль ертөнцөд өрсөлдөх чадвар бүхий судлаач, мэргэжилтэн бэлтгэхийн тулд дараах бүлэг сэдвийн хүрээнд судална. Үүнд, IБүлэг. Орчин үеийн олон улсын гэрээний эрх зүйн хөгжлийн тойм (Орчин үеийн олон улсын гэрээний эрх зүйн ойлголт, эх сурвалж, Олон улсын гэрээний эрх зүйн үүсэл хөгжил, Олон улсын гэрээний эрх зүйг төрөлжүүлэн эмхэтгэх, дэвшилттэйгээр хөгжүүлэх асуудал), II. Бүлэг. Олон улсын гэрээ (Олон улсын гэрээ түүний ойлголт, хууль зүйн мөн чанар, Олон улсын гэрээ байгуулах онцлог, үе шат, Олон улсын нийтийн эрх зүй гэрээ, олон улсын хувийн эрх зүйн гэрээний онцлог ялгаа), III. Бүлэг. Олон улсын гэрээний үйлчлэл (Олон улсын гэрээний үйлчлэл, гэрээг хэрэглэх асуудал, Олон улсын гэрээг дуусгавар болох, үйлчлэлийг нь түр зогсоох, Олон улсын гэрээг хүчингүйд тооцох асуудал), IV. Бүлэг. Олон улсын гэрээний нэмэлт өөрчлөлт (Олон улсын гэрээнд тайлбар хийх, Олон улсын гэрээг тайлбарлах, Олон улсын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах, шинэчлэн найруулах), V. Бүлэг. МУ-ын нэгдэн орсон олон гэрээний онцлог (Монгол улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд хийх шинжилгээ, Олон улсын гэрээ ба үндэсний хууль тогтоомж), VI.Бүлэг. Олон улсын хэмжээнд бараа худалдах, худалдан авах тухай Венийн конвенц (Гэрээний байгуулах, акцепт, офферт), VII. Бүлэг. Олон улсын худалдааны гэрээ (гэрээний агуулга, талуудийн эрх үүрэг, бараанд тавигдах шаардлага, төлбөр төлөх нөхцөл), VIII. Бүлэг. Олон улсын худалдааны гэрээний зарчим, ИНКОТЕРМС 2000/ 2010 (УНИДРУА-ийн зарчим, худалдааны нөхцөл), IX. Бүлэг. Тээвэрлэлтийн гэрээ (ойлголт, эх сурвалж, хэрэглээ) X. Бүлэг. Олон улсын агаарын тээвэрлэлтийн гэрээ (Варшавын конвенц, Монтреалынконвенц), XI. Бүлэг. Олон улсын төмөр замын тээвэрлэлтийн гэрээ (олон улсын ачааны тээвэрлэлтийн харилцааны конвенц), XII. Бүлэг. Авто замын тээвэрлэлтийн гэрээ (Тиркарнейн конвенц, олон улсын хэмжээнд авто замаар ачаа тээвэрлэх тухай конвенц), XIII. Бүлэг. Далайн тээвэрлэлтийн гэрээ (Хамбургийн конвенц, Ачаа тээвэрлэх талаар НҮБ-ын конвенц) зэрэг сэдвийн хүрээнд онол, практикийг судлан, олон улсын гэрээ байгуулах үйл явцад биечлэх оролцоход хувь хүн болон байгуулага, улсын төлөөлөлийг хэрэгжүүлэх арга зүйг эзэмшүүлэх.