Газарзүйн мэдээллийн системийн орчин үеийн арга зүй

GEOI601 / Магистр

Багц цаг: 3

Газарзүйн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Газарзүйн мэдээллийн системийн зарчим, үндсэн бүтэц, өгөгдөл цуглуулах, тоон хэлбэрт шилжүүлэх, орон зайн дүн шинжилгээ хийх, орчин үеийн гео-орон зайн технологи, тэдгээрийн боломж, ашиглах, хязгаарлалтын талаар ойлголт өгөх зорилготой юм. Газарзүйн мэдээллийн оронзайн боловсруулалт, дүн шинжилгээний тухай онолын мэдлэгээ гүнзгийрүүлэх ач холбогдолтой.

Товч агуулга

Энэхүү хичээлээр Газар зүйн мэдээллийн систем (ГМС)-ийн хурдацтай хөгжиж байгаа салбар дахь оюутны мэдлэгийг гүнзгийрүүлэн орчин үеийн чиг хандлагтай танилцуулах зорилготой юм. ГМС нь өнөөгийн эрчимтэй хотжилт, эрүүл мэнд, байгаль, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл зэрэг өнөөдөр хүн төрлөхтний өмнө тулгарч буй тулгамдсан асуудлуудыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр ойлгох, мэдээллийг нэгтгэх арга хэрэгсэл юм. Уг хичээлээр ГМС-ийн програм хангамж ашиглах ур чадварт тулгуурлан янз бүрийн шинжлэх ухааны үзэл баримтлалыг ашиглан оронзайн дүн шинжилгээ хийх онолын болон практик арга технологийг эзэмшинэ