Эдийн баялгийн эрх зүй

CILA304 / Бакалавр

Багц цаг: 2

Бизнесийн сургууль

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 12 хоног

Семинар: 2 цаг - 8 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Эдийн баялагын эрх зүйн ойлголт,зарчим, харилцаа, түүний мөн чанар,эзэмшил, эзэмших,өмчлөх эрх, хөрөнгийн хязгаарлагдмал эрхийн талаар цэгцтэй мэдлэг олгох, улмаар иргэний эрх зүйн хэм хэмжээ буюу иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв ойлгож хэрэглэх ур чадвартай болох эдийн баялагын буюу эд юмсын эрх зүйн талаархи олон талт ойлголт, үзэл онол хандлагыг харьцуулан судалж зөв хандлага төлөвшүүлэхэд оршино.

Товч агуулга

Эдийн баялагын эрх зүйн ойлголт үндсэн асуудлууд, эзэмшил, өмчлөх эрх, хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх, дундын өмчийн эрх зүйн зохицуулалт,түүний төрөл, хөршийн эрх, эдийн баялагын хязгаарлагдмал эрхүүд, барьцааны эрхийн онол практикийн асуудлыг судална.