Эдийн засгийн загварын тооцоолол

ECON732 / Доктор

Багц цаг: 3

Эдийн засгийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: 8 цаг - 16 хоног

Зорилго

Эдийн засгийн загварын тооцоолол хичээл нь оюутнуудад тооцоолон бодох үндсэн арга, алгоритм, эдийн засгийн загваруудыг тооцоолоход өргөн хэрэглэгддэг программуудыг танилцуулах зорилготой юм.

Товч агуулга

Хичээлийн хүрээнд тооцоолон бодох алгоритм, тооцоолон бодох математикийн аргууд, калибрацийн арга, монте карло симуляцийн аргуудыг судална. Тооцоолон бодох аргыг эдийн засгийн судалгаанд ашиглах шаардлага, тооцоолон бодох экономикс, түүний хэрэглээний талаар авч үзнэ. Тооцоолон бодох аргын энгийн ойлголтуудын хүрээнд компьютерийн арифметик, үр ашигтай полиномийн үнэлгээ, уламжлал, шууд болон алхамт арга, төгсгөлгүй дарааллыг төгсгөлөг болгох болон ойролцооллын аргын тухай ярина. Шугаман тэгшитгэлүүд ба итерацийн арга сэдвийн хүрээнд оновчлолын тухай ярина. Нэг хэмжээст минимизаци, олон хэмжээст оптимизаци, олон хувьсагчтай бодлогын Ньютоны арга зэргийг судална. Зааглагдсан шугаман бус оновчлолын бодлого түүнийг тооцоолон бодох аргаар бодох тухай ярина. Үүнд, эдийн засгийн стантарт загваруудаар жишээ авч үзнэ. Нэг хэмжээст болон олон хувьсагчтай шугаман бус тэгшитгэлүүд, энгийн тасралтгүй арга болон homotopy тасралтгүй аргын тухай ярина. Энэ хичээлийн хүрээнд оюутнууд ойролцооллын аргуудыг судлах болно. Тухайлбал, локаль ойролцоолол, регрессийн ойролцоолол, ортогналь полиномын арга, регрессийн ортогналь полиномын ойролцоолол болон интерполяци зэргийг авч үзнэ. Мөн тооцоолон бодох интеграл ба дифференциал, Монте-Карло симуляци, Функциональ бодлогын тооцоолон бодох арга, Тооцоолон бодох динамик програмчлал зэрэг аргуудын талаар судлах болно. MATLAB, GAUSS, FORTRAN зэрэг эдийн засгийн судалгаанд өргөн хэрэглэгддэг программуудыг ашиглаж сурна.