Молекул биологийн дадлага

GENE307 / Бакалавр

Багц цаг: 3

Биологийн тэнхим

Хаврын улирал

Лекц: -

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Онолын мэдлэгийг дадлагын хичээлээр бататгах, лабораторийн үндсэн арга зүйд суралцах, чадвар эзэмшүүлэх

Товч агуулга

Энэхүү хичээлээр молекул биологийн судалгааны үндсэн арга зүй болох плазмидийн ДНХ-г алкалин лизисийн аргаар ялгах, агарозын гель электрофорез гүйлгэж шалгах, концентраци тодорхойлох, компетент эс бэлдэх, E. coli –д плазмидийн ДНХ-г СаCl2 ашиглан трансформаци хийх, плазмидын ДНХ-г рестрикцийн энзимээр хэрчих, рестрикцийн зураглал хийх, экспрессийн векторт субклонинг хийх, амьтны эдээс геномын ДНХ-г фенол хлороформын аргаар ялгах, геномын ДНХ-ийн тодорхой генийг полимеразын гинжин урвалаар олшруулах, нуклеотидийн дарааллыг уншин, өгөгдлийн сан ашиглан анализ хийх зэрэг арга зүйг эзэмшинэ