Солонгосын угсаатны зүй

KORE405 / Бакалавр

Багц цаг: 2

Ази судлалын тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: 4 цаг - 16 хоног

Зорилго

Солонгосын уламжлалт зан үйл, ёс заншил, соёл урлагтай танилцах, солонгосын нийгмийн бүтэц тогтолцооны талаар ерөнхий ойлголттой болгох. Солонгосчуудын уламжлалт амьдралын хэв маяг, зан үйл, ёс заншил, шүтлэг бишрэл, идээ ундаа, орон сууц, хувцас чимэглэл, гэр бүлийн тогтолцоо гэх мэт угсаатны зүйн үндсэн судлагдахууны талаар ерөнхий ойлголттой болгож, Солонгос судлалаар нарийн мэргэших үндсийг тавина. Зорилт: • Солонгосын угсаатны зүйн үндсэн ойлголтуудын талаар мэдлэгтэй болно. • Солонгосын уламжлалт соёл, зан заншилтай танилцана. • Солонгосын өвөрмөц соёл, зан заншил бүрэлдэн бий болсон үйл явцын талаар мэдлэгтэй болно.

Товч агуулга

Энэ хичээлээр нийгэм соёлын талаар ерөнхий ойлголтыг олж авахаас гадна Солонгосын соёл урлаг, шашин болон солонгосчуудын хоол, хувцас, орон байрны соёлоос эхлэн аж амьдралын хэв заншил соёлыг дэлгэрүүлэн үзнэ. Мөн боловсролын тогтолцоо, хэвлэл мэдээлэл, солонгос улсаас иргэддээ үзүүлэх халамж үйлчилгээ гэх мэт нийгмийн хэв тогтоцын талаар ерөнхий мэдлэгийг эзэмшинэ. Энэ хичээлээр солонгосчуудын уламжлалт амьдралын хэв маяг, өвөрмөц соёл, зан заншил, уламжлалт шүтлэг бишрэл, хоол, хувцас, орон сууцны талаар ерөнхий, цэгцтэй мэдлэгтэй болно. Түүнчлэн солонгос үндэстний ийм өвөрмөц соёл, уламжлал, зан заншил бүрэлдэн бий болоход Монгол, Хятад, Манж зэрэг Зүүн Азийн бусад үндэстний үзүүлсэн нөлөө. Тэдгээрийн угсаа соёлын хэлхээ холбоо, харилцан хамаарлын талаар тодорхой ойлголттой болно. Эзэмших мэдлэг, чадвар, дадал: Солонгосын угсаатны зүйн талаар суурь мэдлэгтэй болно. Энэ нь солонгос хүнтэй харилцах, БНСУ-д суралцах, ажиллах анхан шатны бэлтгэл болно. Түүнчлэн Солонгосын уламжлалт соёл, зан заншлын талаарх судалгаа, сурталчилгааны ном, зохиолыг солонгосоор уншиж ойлгох, түүнийгээ солонгосоор зөв илэрхийлэх, угсаатны зүйн холбогдолтой сэдвээр илтгэл хэлэлцүүлэх, презентаци бэлтгэх тодорхой чадвартай болно. Үнэлгээ: Хэлбэр, ирц, идэвх, явцын шалгалт, улирлын шалгалт, бусад(дэлгэрэнгүй) - Идэвхийн оноо 30, - Явцын оноо 30, - Улирлын шалгалт 40 нийт 100 оноогоор үнэлнэ. Идэвхийн 30 оноог дараах байдлаар задална. • Хичээлд оролцох оролцоо - 15 • Ирц - 15 Явцын 30 оноог авахын тулд дараах ажлыг гүйцэтгэнэ. • Угсаатны зүйн тодорхой сэдвийг сонгон авч презентаци бэлтгэж, танилцуулах • Реферат бичих Улирлын шалгалтыг сорилгын аргаар юм уу эсвэл амаар авна. Ашиглах ном, сурах бичиг: • Үндсэн 1. 최인학 외 지음, 한국민속학새로읽기, 민속원, 2000 2. 장주근, 이두현, 이광규 지음, 한국 민속학 개설, 일조각, 2004 3. 최운식 외 지음, 한국 민속학 개론, 민속원, 1998 • Нэмэлт 1. 외국인을 위한 한국문화읽기 (Гадаад хүнд зориулсан Солонгосын соёлын унших бичиг): монгол хэлээр, 2010 2. 이선이, 조운아 저, 외국인을 위한 살아있는 한국현대문화, 글로벌한국학교재 시리즈 3권, 한국문화사, 2011 3. 박성준, 이선이 지음, 한국의 역사와 문화, 글로벌한국학교재시리즈2 권, 한국문화사, 2011 4. Ирйөнь, Гурван улсын нөхсөн судар (삼국유사 三國遺事), УБ., 2009 (Орчуулсан Ц.Цэрэндорж, Ж.Гантулга) 5. Холбогдох кино, дүрс бичлэг, DVD