Аялал жуулчлалын байгууллагын стратеги, төлөвлөлт

TOUR407 / Бакалавр

Багц цаг: 3

Газарзүйн тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Аялал жуулчлалын байгууллагын стратегийн чиг баримжааг тогтоох, үнэлэх, хэрэгжүүлэх, байгуулллагын бүтэц зохион байгуулалт, байгууллагын гадаад дотоод өсөлтийн аргуудыг судлан, байгууллага өөрчлөгдөх, бизнэсийн өсөлт хийх үе шатуудыг орон нутгийн болон бүс нутаг, олон улсын түвшинд дүн шинжилгээ хийх арга зүйг эзэмшинэ.

Товч агуулга

Аялал жуулчлалын байгууллагын стратегийн тухай үндсэн ойлголт зарчим агуулга, аялал жуулчлалын байгууллагын стратеги түүний зорилго хэлбэрүүд, байгууллагын алсын хараа, эрхэм зорилго, байгууллагын дотоод ба гадаад орчны судалгаа, байгууллагын ур чадвар өрсөлдөх давуу тал, үйл ажиллагааны стратеги, өрсөлдөх стратеги, хөгжлийн стратегийн аргууд, сонголтууд, хэрэгжүүлэх үйл явц, олон улсад үйл ажиллагаа явуулдаг аялал жуулчлалын байгууллагуудын стратегийн үйл явцуудыг судална