Сургалтын амжилтын оношилгоо, үнэлгээ

PHED311 / Бакалавр

Багц цаг: 3

Физикийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: 5 цаг - 16 хоног

Зорилго

Физик сургалтын онол арга зүй хичээлээр үзсэн физик дидактикийн онолын үндсийг физикийн хичээлийн сонгож авсан сэдвүүд дээр буулгаж хэрэглэх чадвар эзэмшүүлэхэд оршино. Энд байгаль дахь физикийн үзэгдэл, асуудал – физикийн мэдлэг ба физикийн тухай мэдлэг –сурагчдын ташаа төсөөлөл – мэдлэгийн бүтэц- сайн хичээл-загварчлах- дидактикаар дахин бүтээх – дидактик шийдэл гаргах гэсэн уялдаа холбоонд авч үзнэ. Дунд сургуульд судалдаг физикийн хичээл нь байгалийн ухааны суурь боловсрол олгох сургалтын нэг салшгүй хэсэг учир энэ асуудлыг бүх нийтийн суурь боловсролын шинэчлэл, физик дидактикийн империк судалгаатай холбон авч үзнэ.

Товч агуулга

Физик сургалтанд суралцагчдын өмнөх төсөөллийг тооцох чиглэлээр когнитив сэтгэл судлал, физикийг сурах ба багшлах үйл ажиллагааны салбарт хийгдэж буй суурь болон империк судалгаа, агуулгыг элементарчлах ба дидактикаар дахин бүтээх, контекстэд суурилсан физикийн хичээл, загварчлал зэрэг орчин цагийн физик дидактикийн гол онолыг физикийн хичээлийн тодорхой сэдэвт буулган хэрэглэнэ. Физикийн хичээлийн хөтөлбөр, арга зүй хичээлийн агуулга нь физикийн багшийн ангид орох физикийн бодлого бодох арга зүй, физикийн түүх, физикийн туршилт, физик дидактикийн судалгааны арга зүй зэрэг мэргэжлийн хичээлүүдээр нарийвчлагдан гүнзгийрэх болно.