Органик бодисын технологи

ACHE311 / Бакалавр

Багц цаг: 3

Хими, биологийн инженерчлэлийн тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Химийн аж үйлдвэрийн хөгжилт нь тухайн улсын нийгэм эдийн засгийн хөгжлийн гол тулгуур болдог. Ялангуяа хүний өдөр тутмын хэрэглээний тухайлбал, мяндас, хуванцар, угаалгын бодис, эм, ундны ус, хүнсний нэгдлийн үйлдвэрлэл нь шууд органик бодисын хими технологитой холбоотой юм. Органик бодисын химийн технологийн шинжлэх ухааны үндсэн ойлголтуудыг практик хэрэглээнд тулгуурлан судлана

Товч агуулга

Органик бодисын аж үйлдвэрлэлийн үндсэн, нарийн ба хэрэглээний органик нэгдлийн синтезийн гол төлөөлөгчдийг авч үзнэ. Үндсэн органик бодисын үйлдвэрлэлээс нийлэг хий (Н2+СО), метанолын үйлдвэрлэл, харин нарийн химийн бодисын үйлдвэрлэлээс хамгийн түгээмэл процесс болох цууны альдегид, цууны хүчил ба этилбензолын процессууд, хэрэглээний органик нэгдлүүдээс полимер, угаалгын бодис, биотехнологийн үйлдвэрлэлийг дэлгэрэнгүй судлах болно