Санскрит хэлний үндэс (Ерөнхий суурь)

SANS100 / Бакалавр

Багц цаг: 3

Философи, шашин судлалын тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: 5 цаг - 16 хоног

Зорилго

Энэ хичээлийн зорилго нь санскрит хэлээр бичигдсэн Зүүн Өмнөд Азийн болон Монголын эртний эх сурвалж бичиг, утга зохиол, түүх, соёл, философи, шашны эх сурвалжтай ажиллах зохих чадвар эзэмшүүлэхэд оршино. Оюутан Санскрит хэлээр уншиж, бичиж, зөв дуудаж, галиглаж сурах, санскрит хэлний үндсэн дүрмийг эзэмших болно. Зүүн өмнөд Азийн хэл, соёл иргэншилийн талаар нарийвчлан судлахад санскрит хэлний мэдлэг зайлшгүй хэрэгтэй. Санскрит нь Энэтхэг-Европ бүлгийн хэлнүүдээс хамгийн эртний хэл бөгөөд эдгээр хэлнүүдэд нөлөөлсөн тул хэл шинжлэлийн оюутнууд энэ хичээлийг үзсэнээр тухайн судалж буй хэлээ санскрит хэлтэй харьцуулан судлаж илүү нарийн мэдлэг олж авах боломжтой.

Товч агуулга

Зүүн Өмнөд Азийн хэл, соёлын өв уламжлал нь санскрит хэлнээс эхтэй. Олон улсын харилцаа тэр дундаа Зүүн Өмнөд Азийн улсуудын хэл, соёл, зан заншил сэтгэлгээнд санскрит соёл чухал үүрэг гүйцэтгэдэг. Санскрит хэлээр Энэтхэгийн утга зохиол, шашин, гүн ухаан, түүх, танин мэдэхүйн олон эх сурвалжууд бичигдсэн байдаг. Энэтхэгээс гаралтай Хиндүизм, Буддизм, Жайнизм гэх мэх олон шашны эх сурвалжууд санскрит хэлээр бичигджээ. Монголчууд санскрит хэлийг аль Хүннү гүрний үеээс эхлэн сурч, Буддын шашны сургаальтай танилцаж ирсэн тухай эх сурвалжид дурсан байдаг. Санскрит хэлийг сурах нь Монгол орны нутаг дэвсгэрээс олддог эртний Буддын шашны холбогдолтой түүх археологийн олдворыг судлахад ихэд ач холбогдолтой юм. Мөн санскрит хэл нь Энэтхэг-Европийн хэлний судлалд чухал байр суурь эзэлдэг хэл болой. Орчин үед барууны хэвлэл мэдээлэл болон кино урлагт санскрит хэлийг бэлэгдлийн үүднээс нилээд хэрэглэх болжээ. Оюутнууд санскрит хэлний суурь хичээлээр санскритаар уншиж, бичиж мөн галиглаж сурна. Мөн санскрит хэлний дүрмийн талаар мэдлэгтэй болж, энэ хэлээр бичигдсэн Энэтхэгийн алдарт “Махабхарата”, “Рамаяана” болон “Бхагват гита ” зэрэг сонгодог бүтээлүүдтэй танилцана.