Төвд хэлээрх монгол сурвалж судлал

MONG702 / Доктор

Багц цаг: 3

Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Манай улсын утга соёлын өвийн нэг бүрэлдэхүүн хэсэг бол монголчуудын төвд хэлээр туурвисан ном зохиол болно. Эрдэм ухааны олон салбар хүрээг хамарсан эдгээр бүтээл улсын номын сан, орон нутгийн номын сан, хувь хүмүүсийн цуглуулгаар уламжлан ирсэн бөгөөд монгол утга зохиолын судлалд чухал хэрэглэгдэхүүн болж байна. Монголчуудын төвд хэлээр туурвисан бүтээлийн талаар цогц мэдлэг олгох нь дорно дахины шашин соёл, утга зохиолын судлалд монголчуудын оруулсан хувь нэмрийг тодруулахад ач холбогдолтой.

Товч агуулга

Дундад зууны үед монголчууд төвд хэлээр арвин их ном судар туурвисан нь их, бага таван ухааны аймгийг хамарч байна. Энэ хөтөлбөрөөр түүх, уран зохиол, зохист аялгуу, гүн ухаан, хэл шинжлэл, тэжээх ухааны төрлийн ном зохиолыг судалсан тойм, судалгааны арга зарчимтай танилцана. Түүхийн сурвалж бичгийг дэр-чой буюу нуусан сангаас олдсон ном, хаад, ноёдын ургийн бичиг, шашин дэлгэрсэн түүхийг өгүүлсэн чойн-жүн, он тооллын бичиг; уран зохиолын дурсгалыг намтар, домог, цадиг, сургаалын зохиол, магтаал, ерөөл, сан сэржим гэж ангилж авч үзнэ. Мөн монголчуудын толь судлал, төвд үсгээр үгчилж бичсэн зохиолын тоймтой танилцаж, төвд хэлт утга зохиолын дурсгалыг унших, орчуулж, эх бичиг, сурвалж бичгийн задлан шинжилгээ хийнэ.