Монгол Улс ба хөрш орнуудын харилцаа

INRE305 / Бакалавр

Багц цаг: 3

Олон улсын харилцааны тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Монгол Улс нь Дэлхийн улс төрийн бодлогыг тодорхойлогч их гүрнүүдийн нэг болох хөрш зэргэлдээх Орос улстай харилцаж ирсэн түүхэн үйл явц, манай улсын хөгжил, тусгаар тогтнолд ямар нөлөө үзүүлсэн болон өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, түүнчлэн хоёр улсын харилцааны бүс нутагт үзүүлж ирсэн нөлөөллийн талаар оюутан суралцагсдад тодорхой мэдлэг эзэмшүүлэхэд оршино.

Товч агуулга

Монгол-Оросын харилцаа нь Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөөг олж авч, хамгаалан, нийгэм, улс төр, эдийн засгийг хөгжүүлэхэд маш ихээр нөлөөлж ирсэн. Мөн Азийн бүс нутагт энх тайвныг сахин хамгаалахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн байдаг. Орос гүрэн хэрхэн хүчирхэгжиж, сульдаж, ялагдаж, ялж байсан нь Монгол Улсын хувь заяа, тусгаар тогтнолын асуудалд ямар нөлөө үзүүлж байсныг түүхэн баримт илтгэнэ. Өнөө үед ч Монгол Улс ОХУ-ын хувьд геополитикийн чухал түнш гэдэг нь батлагдсаар байна. Энэ бүхэн нь манай хоёр ард түмний үндэсний эрх ашиг нийцсэнээр Монгол Улсын тусгаар тогтнолд шийдвэрлэх нөлөө үзүүлсээр байх болно гэдгийг харуулсаар байна.