Гадаад хэлний сургалтын үнэлгээ

FLED706 / Доктор

Багц цаг: 3

Их Британи, Америк судлалын тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Дэлхийн болон дотоодын гадаад хэлний сургалтанд баримталж буй гол гол үнэлгээний онол, аргазүй, хэрэглэгдэж буй аргуудын талаар мэдлэг, чадвар эзэмшүүлнэ.

Товч агуулга

Гадаад хэлний сургалтын үнэлгээний түүхэн хөгжил, онолын үзэл баримтлалууд, үнэлгээний төрөл, хэлбэр, зарчмуудын талаарх мэдлэгийг эзэмшин, үнэлгээг хэл сургахуйтай холбон дүн шинжилгээ хийж, сургалт судалгааны онолын үндэслэл болгон ашиглах мэдлэг чадвар эзэмшинэ. Гадаад хэлний сургалтын үнэлгээн дэх сорилгын төрлүүд, сорилгын зохимжтой хэрэглээ, даалгаврын төрлүүдийн талаар үзэж судална. Мөн хэлэхүйн дөрвөн чадвар болон хэл зүй, үгийн сангийн мэдлэгийг үнэлэх аргуудыг эзэмшинэ.