Хүн амын загварын хэрэглээ

DEMO801 / Доктор

Багц цаг: 3

Антропологи, археологийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Хүн амын өсөлт, төрөлт, нас баралт, байршил, шилжих хөдөлгөөн, гэрлэлт, ажиллах хүчин зэрэг хүн ам зүйн үзэгдлүүдийн түвшин болон нас хүйсээрх хандлага, хэв маягийг тооцоолох загварууд, хэтийн тооцоон дахь хүн амын загваруудын хэрэглээ, тэдгээрийг компютерийн программуудаар хэрхэн гүйцэтгэх арга зүйг танилцуулна. Мөн хүн амын загваруудыг эдийн засаг, бизнес, нийгэм, санхүү, даатгалын тооцоо судалгаа болон бодлого, хөтөлбөрийн төлөвлөлт, үнэлгээнд хэрэглэх боломжуудын талаар мэдлэг, мэдээлэл олгоно.

Товч агуулга

Тус хичээлээр хүн амын загварын тухай ойлголт, тэдгээрийн төрөл хэлбэрүүд (стабил ба стационар хүн амын загвурууд, загвар насжилтын хүснэгтүүд гэх мэт), загвар хүн амын үүрэг, хэрэглээ (тоо мэдээллийг засварлах, үндсэн үзүүлэлтүүдийг тооцох, насжилт, гэрлэлт, ажиллах хүчний хүснэгтүүдийг зохиох гэх мэт)-г компютерийн програмууд ашиглан тооцоолох аргууд, мөн хүн амын загваруудыг төлөвлөлтөд, бусад тооцоо судалгаанд ашиглах талаар авч үзнэ