Математик биологи

BIOP703 / Доктор

Багц цаг: 3

Биологийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Биологийн ажиглалт, хэмжилт, туршилтын өгөгдлийг боловсруулахад зайлшгүй шаардлагатай онол, арга зүй буюу математик статистик, магадлалын онол болон логик аргын талаар үндсэн мэдлэг эзэмшиж, статистик үзүүлэлт болон түүний кинетик ба динамикийг Excel, Jamp, MiniTab зэрэг программын сүүлийн үеийн хувилбарыг хэрэглэн гаргаж хариуг тайлбарлаж, судалж буй биологийн юмс үзэгдлийн талаар үнэлэлт дүгнэлт гаргах мэдлэг чадвар дадлага олгоно.

Товч агуулга

Биологийн объектийн математик загварчлалын онцлог. Харилцан үйлчлэлийн суурь загвар. Өрсөлдөөн. Сонголт. Вольтерр-Лоткийн загварын хувилбарууд. Зүйлийн харилцан зүйлчлэлийн загвар. Ферментет катализийн загвар. Микроорганизмын урсгал өсгөврийн загвар. Микроорганизмийн насны түгэлт. Биологийн систем дэх хэмбэлзэл ба хэмнэл. Эсийн цикл. Биологийн систем орон зай цаг хугацааны хувьд өөрөө зохион байгуулагдах. Амьдралын долгион. Автодолгион ба диссипатив бүтэц. Белоусов-Жаботинскийн урвал. Нервийн дамжуулалтын онол. Биомакромолекулын физик-математик загвар. ДНК-ийн хөдлөх чадварын физик-математик загвар. Фотосинтезийн анхдагч үзэгдлийн математик загвар. Популяцийн динамик. Математик экологи.