Ашигт малтмалын ордын санхүү-эдийн засгийн үнэлгээ

EGEO601 / Магистр

Багц цаг: 3

Геологи, геофизикийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: 8 цаг - 16 хоног

Зорилго

Баклаварын сургалтад үзсэн ашигт малтмалын ордуудын эдийн засгийн үнэлгээ хичээлийг бататгах,улмаар эдийн засгийн үнэлгээний орчин үеийн аргуудыг эзэмшихэд сургалт чиглэгдэнэ. Кондицийн болон үнийн олон хувилбараар уурхайн үйлдвэрийн нөөцийг бодиттой зөв үнэлэх, улмаар оновчтой шийдлийг олох, үйлдвэрийг барьж байгуулах санхүүжилтийг сонгох, татвар, төлбөрийн зохимжтой хэмжээг тогтоож, улмаар олон нийтэд максимал ноогдох хувь хэмжээг тодорхойлоход хичээлийн гол зорилго оршино.

Товч агуулга

I.1. Стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын орд I.2. Уурхайн санхүү эдийн засгийн үнэлгээний гол хүчин зүйлүүдийг судлахад I.3. Орд уурхайн түүхий эдийн баазын бодит үнэлгээ I.4. Ордыг судлах ашиглах эрх зүйн үндэс I.5. Татвар төлбөрийн зохимжтой, оновчтой орчиноос аливаа ордыг ашиглах эдийн засгийн үр ашиг I.5. Тухай компанид ноогдох ашиг, мөн улсад тодорхойлох нь ашиг орлогын харьцаа