Сүлжээний үндэс

ICSI208 / Бакалавр

Багц цаг: 3

Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Компьютерийн сүлжээний суурь ухагдахуунтай танилцах, холболтын технологийн талаар мэдлэг олж авах, сүлжээний протоколуудтай танилцан, төхөөрөмжүүд дээр тохиргоо хийх дадлыг олж авах.

Товч агуулга

Сүлжээний технологиудын суурь болон ISO –ийн OSI загварын бүх түвшин дэх протоклууд тэдгээрийн ажиллагааг судлах бөгөөд компьютерийн сүлжээний онолын мэдлэгүүдийг олж авахаас гадна практик даалгавруудыг Cisco Packet tracert програм ашиглан хийж гүйцэтгэнэ. Компьютерийн сүлжээ гэдэг нь компьютер хооронд өгөгдөл солилцох боломжийг олгодог харилцаа холбооны сүлжээ юм. Компьютерийн сүлжээнд сүлжээний төхөөрөмжүүд өгөгдөл холболтын дагуу хоорондоо өгөгдлийг дамжуулдаг. Өгөгдлийг пакет хэлбэрээр дамжуулдаг. Зангилаануудын(сүлжээний холболт) хоорондох холболтыг кабель болон утасгүй холболтыг ашиглан үүсгэдэг. Интернет бол хамгийн алдартай компьютерийн сүлжээ юм. Өгөгдлийг үүсгэх, чиглүүлэх, устгах компьютерийн сүлжээний төхөөрмжүүдийг сүлжээний зангилаа гэж нэрлэдэг. Зангилаанууд нь компьютер, утас, сервер болон сүлжээний тоног төхөөрөмж зэрэг хостыг агуулж болно. Хоёр төхөөрөмж хоорондоо шууд холбогдсон эсэхээс үл хамааран нэг төхөөрөмж нь бусад төхөөрөмжтэй мэдээлэл солилцох боломжтой үед эдгээр хоёр төхөөрөмжийг сүлжээнд холбогдсон гэж үзнэ. Компьютерийн сүлжээнүүд нь дохиог дамжуулахад ашигладаг физик орчин, сүлжээний урсгалыг зохион байгуулах сүлжээний протоколууд, сүлжээний хэмжээ, тополог болон зохион байгуулалтын чиг хандлагаараа хоорондоо ялгаатай. Ихэнх тохиолдолд физик төхөөрөмж болон кабельтай шууд холбоотой физик түвшнөөс бусад сүлжээний протокол нь илүү тодорхой эсвэл ерөнхий протоколууд дээр үечилсэн хэлбэртэй байрладаг. Мөн Packet tracer симуляцийн хэрэгсэл болон бодит төхөөрөмжүүдийг хэрхэн ашиглах талаар сурна