Клиник сэтгэл судлал II

PSYC703 / Доктор

Багц цаг: 3

Сэтгэл судлалын тэнхим

Намрын улирал

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: 8 цаг - 16 хоног

Зорилго

Суралцагч нь сэтгэцийн эмгэгийн бие хүний хөгжилд нөлөөлөх нөлөө, сэтгэл зүйчийн мэргэжлийн онцлог, ур чадвар, үүрэг, функци, өвчний ангилал, оношийн ялгаа, өвчнийг оношлох, судлах судалгааны аргууд, улс үндэстний уламжлалт соёл, хөгжлийн түүхийн байр сууринаас өвчин болон өвчтөнд хандах хандлага, өрнөдийн эрдэмтдийн сэтгэцийн өвчинд хандах хандлага, оношлогоо, эмчилгээ, сэтгэл заслын талаар онолын мэдлэгтэй болохын хажуугаар өвчний оношийн ялгааг таних, үүнийг судалгаа шинжилгээний ажилд ашиглах, өвчнийг оношлох, сэтгэл судлаачийн хувьд тодорхой үүрэг хариуцлага хүлээх, нийгмийн хэм хэмжээ, шалгуурыг баримтлах болон өвчтөн-бие хүний биеэ авч явах байдал, онцлог, өвчтөнтэй харилцах харилцаанд дээрхийг хэрхэн харгалзах, өвчтөний хувьд тааламжтай уур амьсгалыг хэрхэн бүрдүүлэх, өвчтөнтэй харилцахдаа сэтгэд зүйч хэрхэн биеэ хэрхэн авч явах, ёс суртахууны хэм хэмжээг хэрхэн баримтлах, өвчний явцыг хэдийд хэрхэн ямар арга, аргачлалыг сонгож судлах зэрэг

Товч агуулга

Сэтгэцийн өвчин бий болоход нөлөөлөх стресс болон копинг; клиник сэтгэл судлалын интервенцийн системчлэл, эрүүл мэндийг хамгаалах асуудал; клиник сэтгэл судлалын интервенцийг судлах арга, аргачлал; эрүүл мэндийг хамгаалах, дэмжих профилактикийн ерөнхий асуудал, түүний системчлэл; сэтгэцийн өөрчлөлт, өвчний сэтгэл заслын онол аргазүйн асуудал; реабилитацийн сэтгэл зүйн асуудал; психофармакотерапи; гадаад, дотоод, органик гаралтай буюу харих насны үеийн сэтгэцийн эмгэгүүд; судасны өвчний шалтгаант сэтгэцийн өөрчлөлт; хордлогын, хавдарын шалтгаант сэтгэцийн эмгэгүүд; сэтгэцийн эмгэгийн шинжүүд болон хам шинжүүд; хөдөлгөөн, сэрэл мэдрэхүй, анхаарал, ой тогтоолт, сурах үйлийн буюу сэтгэхүй, оюун ухааны эмгэгүүд, түүний этиологи, интервенци, сэтгэл хөдлөл, зориг, сэдэл хэрэгцээ, нойр, хоол хүнстэй холбоотой эмгэгүүд; паттерны функцийн өөрчлөлтүүд буюу сэтгэц нөлөөт эм бэлдмэлээс шалтгаалан үүсэх сэтгэцийн эмгэгүүд, этиологи, интервенцийн асуудал; шизофрени, этиологи, интервенцийн асуудал; депресс, этиологи, интервенцийн асуудал; түгшүүрийн шалтгаант өөрчлөлт, этиологи, интервенцийн асуудал; диссоциатив /конверсионны/ болон соматоформ өөрчлөлт, этиологи, интервенцийн асуудал; бие хүн хоорондын систем дэх харилцааны болон сексийн дур хүслийн өөрчлөлт, этиологи, интервенцийн асуудал; препубертат, пубертат үеийн зан байдлын болон сургуультай холбоотой өөрчлөлт этиологи, интервенцийн асуудал; албан байгууллагын үйл ажиллагаа, түүний зохион байгуулалттай холбоотой бие хүний өөрчлөлт, этиологи, интервенцийн асуудал.