Хөрсний ангиллын системийн онол, аргазүйн асуудлууд

SOIL604 / Магистр

Багц цаг: 2

Газарзүйн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 8 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

“ОУ-ын болон Монголын хөрсний ангиллын системийн онол, аргазүйн асуудлууд” хичээлийн зорилго нь хөрсний бүтэц, морфологи хэв шинж, хөрсний физик, хими ба органик шинж зэрэгт тулгуурлан ангилах ОУ-ын болон Монголын хөрсний ангиллын системчлэл, түүнд баримтлах онол, зарчмуудын ахисан түвшиний ойлголт, ухагдахууны талаарх мэдлэгийг эзэмших, судалгааны орчин үеийн арга, техникүүдээс суралцахад оршино. “ОУ-ын болон Монголын хөрсний ангиллын системийн онол, аргазүйн асуудлууд” хичээлээр олсон мэдлэг нь Геоморфологи, Геохими, Хурдас Судлал гэх зэрэг Байгалийн Газарзүйн бусад дэд салбаруудаар бие даан судалгаа явуулахад Хөрс судлалын онолын мэдлэгээс гадна ОУ-ын болон Монголын хөрсний ангиллын системчлэл, түүнд баримтлах онол, зарчмуудын ахисан түвшиний ойлголт, ухагдахуун, судалгааны аргуудыг хэрэглэх мэдлэг, чадварыг эзэмших ач холбогдолтой.

Товч агуулга

“ОУ-ын болон Монголын хөрсний ангиллын системийн онол, аргазүйн асуудлууд” хичээлийн агуулга нь ОУ-ын болон Монголын хөрсний ангиллын системчлэл, түүнд баримтлах онол, зарчмуудын ахисан түвшиний ойлголт, ухагдахууныг судлах Хөрс Судлалын онолын дэвшилтэт ухагдахуунууд, судалгааны ажиглалт, хэмжилт, таамаглалын орчин үеийн арга, аргачлалууд, болон судалгааны загварчлал, тооцоолол, зураглалын орчин үеийн арга, аргачлалууд зэргээс бүрдэнэ.