Макромаркетинг

MRKG801 / Доктор

Багц цаг: 3

Маркетинг худалдааны тэнхим

Намрын улирал

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Улс үндэстний нийгэм, эдийн засгийн хүрээний макромаркетингийн асуудлыг судалж, шийдвэр гаргах ур чадварыг зохих түвшинд эзэмшүүлэхэд хичээлийн зорилго оршино. Энэхүү зорилгыг хангахын тулд дараах конпетенц буюу чадамжийг докторантад эзэмшүүлнэ: Академик компетенц: • Макромаркетингийн шилдэг бүтээлүүдийг судлан онолын ялгаатай үзэл баримтлал, зарчмуудад харьцуулалт хийх, үнэлэх чадвар • Маркетингийн системийн талаарх цэгцтэй мэдлэг олж авах • Улс үндэстний макромаркетингийн судлагдахууны хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын хандлагын талаарх ойлголт, мэдлэг эзэмших Судалгааны компетенц: • Макро эдийн засгийн судалгааны асуудал боловсруулах, таамаглал дэвшүүлэх, харьцуулсан судалгаа анализ хийх чадвар • Улс орны нийгэм, эдийн засгийн талаарх маркетингийн хоёрдогч судалгааны тайлан, мэдээллүүдэд анализ хийх, харьцуулан дүгнэлт гаргах чадвар • Салбарын түвшинд тоон болон чанарын судалгааг нарийн дэс дараатай хийж, дүгнэн боловсруулах чадвар Ерөнхий компетенц: • Мэргэжлийн болон судлаачийн ёс зүйтэй, хариуцлагатай байх чадвар, бие даан тасралтгүй суралцах • Багаар болон бие даан ажиллах чадвар эзэмших • Макро түвшний маркетингийн оновчтой шийдвэр гаргах чадвар

Товч агуулга

Макро маркетингийн мөн чанар, микро маркетингаас ялгагдах онцлог, судлах зүйлс. Маркетингийн системийн тухай ойлголт, үндэстнүүд дэх ялгаа. Маркетингийн системийн нийгэмд үзүүлэх үйлчлэл, үр нөлөө. Маркетингийн системд нийгмийн үзүүлэх үйлчлэл, үр нөлөө. Улс үндэсний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд макромаркетингийн гүйцэтгэх үүрэг роль. Монгол улсын өрсөлдөх чадварын өнөөгийн байр суурь, харьцуулсан шинжилгээ. Монгол улсын эдийн засгийн болон хүнсний аюулгүй байдалд анхаарах, эрдэс, түүхий эдийн экспортыг хэт шүтэх байдлаас ангижрах, хүн амын амьдралын түвшинг дээшлүүлэх нь Улс үндэстний болон үндэсний брэндийн ялгаа. Монгол улсаа дэлхийд таниулан үндэсний орчин үеийн хүчирхэг брэндийг бүтээхэд макромаркетингийн сонгодог стратегиудыг хэрэглэх нь. Салбарын маркетингийн удирдлагын асуудал: эрүүл мэнд, боловсрол, нийгмийн үйлчилгээ, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, үйлчилгээ, дэд бүтцийн салбарын маркетингийн үндсэн асуудлуудыг тодорхойлох нь. Нийгмийн макромаркетингийн үндсэн асуудал болох үндэсний хөгжилд саад болж буй сөрөг асуудлыг шийдвэрлэхэд макромаркетингйн арга хэрэгслийг ашиглах нь.