Дүрсийн объект хандлагатай тоон боловсруулалт

GEOG816 / Доктор

Багц цаг: 2

Газарзүйн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 8 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Суралцагчдад дүрсийн объект хандлагатай тоон боловсруулалт, мэдээг боловсруулах аргуудын талаар үндсэн мэдлэг олгох гол зорилготой. Уг хичээлийг судалсанаар, оюутан дүрсийн объект хандлагатай тоон боловсруулалтын талаар онолын мэдлэгтэй болохоос гадна, аргуудыг өөрийн судалгаанд хэрэглэх, бие даасан бусад судалгаа явуулахдаа ашиглах мэдлэг, чадварыг эзэмших ач холбогдолтой.

Товч агуулга

Дүрсийн объект хандлагатай тоон боловсруулалтын үндсэн зарчим; дүрс мэдээн дээрхи биесийн өнгө, текстур, хэлбэр, орчин тойрны шинжийг тодорхойлох; гол компонентын арга ашиглан олон сувгийн мэдээнд спектрийн сайжруулалт хийх; олон шатлалт сегментийн арга ашиглан объектуудын шаталсан сүлжээ үүсгэх зарчим; объектуудыг физик шинж чанараар нь ангилах; сүлжээн дэх объектуудын хөршийн хамаарлыг дэд анги, супер анги байдлаар тодорхойлох; анхдагч байдлаар ангилагдсан объектуудыг семантик бүлэг болгон бүлэглэх; ойрхи хөршийн болон фази функцийн ангилал; дүрсийн объект хандлагатай тоон боловсруулалтын аргыг хотын зураглалд ашигласан хэрэглээ.